“ЧИНГИС ХААН” одон хүртсэн С.НАРАНГЭРЭЛ академичид 713 сая төгрөгийн УРАМШУУЛАЛ олгожээ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
35 мин

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаах Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг. “Чингис хаан” одон хүртсэн хувь хүн, гадны эрдэмтэн, байгууллага, хамт олонд  .Одон хүртэгчид үзүүлэх урамшуулал7.1.Одон хүртэгч Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээдэд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно гэж заасан. Энэ дагуу 2025 оны 11 дүгээр сард тус одонгоор шагнагдсан академич С.Нарангэрэлд Засгийн газрын 160-р тогтоолоор /200,000 ам.доллар/ -тай тэнцэх хэмжээний буюу 713 сая орчим төгрөгийг олгожээ.

Уг шагналыг анх 2005 онд Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсанд олгож байснаас эхлэн тооцвол Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн ШАРАВ агсан, Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн, Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгч асан Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди, Монгол Улсын Их хурлын дарга асан Дамдины Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном, Академич, нэрт физикч Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрай, Нэрт соён гэгээрүүлэгч, Зохиолч Гомбожавын Мэнд-Оёо, Монгол улсын нэрийг дуурийн урлагт тамгалж, тунхагласан шилдэг Ганбаатарын Ариунбаатар, Монгол улсаас анх удаагаа Олимпийн наадмын АЛТАН МЕДАЛЬ хүрсэн жудо бөхийн тамирчин Найдангийн Түвшинбаяр, Монгол Улсын анхны сансарын нисгэгч, Монгол улсын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын зэрэг алдар суутнуут, Монгол улсын халдашгүй байдал, тусгаар тогтнолын төлөө тангарга өргөсөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, Их хааныхаа хүрээгүй газар хүрч, Монголын алдар суу, Монголын соёлын өвийг түгээж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж яваа Хүннү рок хэмээх шинэ рок барилыг үүсгэн гялалзаж буй The Hu хамтлагт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Дэчингунгаагийн Доржготов, Америкийн Нэгдсэн Улсын иргэн, эрдэмтэн судлаач, доктор, профессор Жак Уэтерфорд, 2023 онд “Чингис хаан” одонг Морин хуурын чуулгад, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд, 2025 онд академич С.Нарангэрэлд тус тус олгоод байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.