Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй, төрийн данс улайдаггүй. Тийм учраас хурган дарга нар яаж үрсэн болно гэсэн хандлагаар иргэдийн халаас руу гараа дүрдэг. УИХ-аас хууль батлаж, Засгийн газраас тогтоол гаргаж, Ерөнхий сайд нь албан даалгавар хүргүүлээд ч амжилт хямгадаж, хязгаарлаж чадахгүй байгаа зүйл бол ТӨСВИЙН ҮРЭЛГЭН ЗАРДАЛ, дарга нарын тансаглал.
БАРИМТ: Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нацагдорж гэгч 2026 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн А/75 тоот тушаал гаргаж, өөрийнхөө унадаг буюу ЧД-ийн ИТХ-ын ажлын албаны хэрэгцээний “00-45 УБҮ” улсын дугаартай, “Hyundia Azera” маркийн автомашинаа төсвөөс зардлыг нь гаргаж ДУЛААН ЗОГСООЛД байршуулахаар болжээ. Хамгийн гол нь энэ шийдвэрийг ЧД-ийн ИТХ-ын даргын гаргасан захирамжийг үндэслэсэн байна.
Б.Нацагдорж даргын тушаалын дагуу ЧД-ийн ИТХ-ын гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энххүслэн иргэн Б-тэй “автомашины дулаан зогсоолын гэрээ” байгуулж, ХУД-ийн 18-р хороо, “Хүннү 2222” хороолол, “Их Монгол улсын гудамж”-ний 120-р байрны В1 давхарт, 0-117 хаягтай дулаан зогсоолд 2026 оны 05 сарын 20-оос 2027 оны 05 дугаар сарын 20 хүртэл бүтэн нэг жилийн хугацаанд 5 сая 500 мянган төгөрөөр тавьсан байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуультай зөрчилдөж байна.
Холбоотой мэдээ
-
2 цаг 14 мин
-
Өчигдөр 17 цаг 47 мин
-
Өчигдөр 15 цаг 05 мин
-
Өчигдөр 17 цаг 47 мин
-
Өчигдөр 09 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин
-
2026-06-30