НҮХЭН ЖОРЛОН тоолдог З.БАТБАЯР дарга “АПУ”, “ГОВЬ”, “ТАЛХ ЧИХЭР”, “МИК ХОЛДИНГ” зэрэг 14 компаниас ХУВЬ ЭЗЭМШДЭГ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-03-29

Монгол төр УСНЫ БОДЛОГОО хэрэгжүүлэхийн тулд БОАЖЯ-ны дэргэд 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 121-р тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “УСНЫ ГАЗАР”-ыг байгуулсан. Энэ агентлагийн гол зорилго нь Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн дагуу нийгэм эдийн засгийн өсөн нэмэгдэх хэрэгцээг чанарын шаардлага хангасан баталгаатай, хүртээмжтэй усаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх гэж тодотгожээ.

Агентлагийн дарга нь Зэнээмядарын Батбаяр. Унгарын Будапешт хотын Өтвеш Лорандын их сургуулийг төр эрхзүйн салбарын мэргэжлээр төгссөн. Унгар, Англи, Орос, Латин хэлтэй. 2005-2012 онд Усны хэрэг эрхлэх газрын орлогч даргаар ажиллаж байсан. 2016 оноос 2021 он хүртэл Унгар улсад Монгол улсыг төлөөлөн сууж байсан туршлагатай дипломатч хүн юм. 2023 оны 08 дугаар сард Б.Бат-Эрдэнэ сайдын тушаалаар Усны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.  Усны газрын даргаар томилогдсоныхоо дараа ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР “НҮХЭН ЖОРЛОН ТООЛОХ” зэрэг өөрийн агентлагийн бус, ямарч үр дүн, ач холбогдолгүй зүйлд зарцуулсан баримт нь ил болсон билээ.

Тэрбээр Унгарт Элчин сайд байхдаа өөрийн хөрөн орлогоо ийн мэдүүлж байжээ. 2020 онд АТГ-т мэдүүлэхдээ 130163 мянган төгрөгийн орлоготой, 95 саяын нэг орон сууцтай, хурдан удмын тав, энгийн 10 адуутай, найман үхэр, 20 хоньтой. Найман саяын үнэт эдлэлтэй, 11 саяын хадгаламжтай, бусдаас 98 саяын авлагатай гэжээ.

Монгол улсын томоохон аж ахуй нэгж болох “АПУ” ХХК, “ШАРЫН ГОЛ”, РЕМИКОН” ХХК, “Женко тур бюро” ХХК, “Тавантолгой” ХК, “Оллоо” ХК, “Баянгол зочид буудал” ХК, “Гермес” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Говь” ХК, “Атар Өргөө” ХК, “Махимпекс” ХК, “МИК Холдинг” ХК, “Талх чихэр” ХК зэрэг, хүнсний болон уул уурхайн томоохон компаниудаас 4-1000 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.239.91.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(122.201.31.162) 2024-03-29 09:08:37
Хагартлаа баяжсан гарууд ацаа хийж төрийн албанд буг болоод бж байдын хийсэн гавъяа бнуу