Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-ийн хүрээнд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ё Хан Ү-тэй 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр цахим уулзалт хийлээ.
Уулзалт нь хоёр улсын хооронд байгуулахаар зорьж буй Хэлэлцээрийн 6 дугаар шатны хэлэлцээний мөрөөр гол бүрэлдэхүүний нэг болох барааны худалдаа болон гарал үүслийн дүрмийн асуудлаар санал солилцож зарчмын тохиролцоонд хүрлээ.
Талууд цаашид Хэлэлцээрийн үлдсэн бүлгүүдийг эцэслэх, техникийн болон хууль эрх зүйн нарийвчилсан зохицуулалтыг ойрын хугацаанд тохиролцохоор нягт хамтран ажиллахаар тогтов.
Хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, барааны худалдааг дэмжих, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих замаар хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа болно.
![]()



Холбоотой мэдээ
-
19 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 16 мин
-
Өчигдөр 12 цаг 08 мин
-
Өчигдөр 11 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 59 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Уржигдар 17 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 53 мин
-
Уржигдар 17 цаг 53 мин
-
2026-07-06
-
Уржигдар 11 цаг 37 мин
-
Уржигдар 11 цаг 39 мин
-
2026-07-06