Баянзүрхийн дарга нар сонгуулийн үеэр 14 саяар УУЛ ТАХИЖ, наадмын үеэр 35 саяар ХООЛОНД ОРЖЭЭ
Сэдэв, асуудал
/
2024-09-04

Төр нь хэмнэ, гамна гээд хууль батлаад байхад төлгөн коммунист, хурган дарга нар түүнийг нь үл ойшоож, гишгэлэн дэвшиж байгаа нь Монгол төр, төрийн хууль цааз ямар ч үр дүнгүй, хэрэгцээгүй гэдгийг илэрхийлж буй юм. Үүний нэг бодит жишээ бол Баянзүрх дүүргийн удирдлагуудын УУЖ ИДСЭН ХООЛНЫ ТООЦОО.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд “ 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах; 15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох; 13.6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно.” Гэх зэргээр хуульд хориглосон байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн одоогийн дарга Г.Жаргалсайхан удирдлагыг гартаа авсанаас хойш 35 САЯ ТӨГРӨӨР найрлаж, хоол унданд орж, ноосон ороолт цамц зэргийг худалдан авахад зарцуулсан байна.

 

БАРИМТ: 2024 оны 07 сарын 05-ний өдрийн Засаг даргын А./455 тоот “Гадаад улсын зочид төлөөлөгчдийг хүлээж авах тухай”  захирамжаар 34 сая төгрөгийн Засаг даргын тамгын газрын холбогдох зардлаас гаргасан. Солоносгоос ирсэн зочдыг яг баяр наадмын үеэр урьсан байх нь анхаарал татна. Яг баяр наадам, амралтын үеийг далимпуулан ийнхүү ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ХООЛ ИДЭЖ, НАРГИСАН байх юм. Тодруулбал, Солонгос улсаас ирсэн 13 төлөөлөгчийн 6-г нь Баянзүрх дүүргийн газар нутагт байрлах “Миллиниум” зочид буудалд, үлдсэн долоон зочноо Тэрэлж дэхь “Ресорд ворлд Тэрэлж” зочид буудалд байрлуулсан. 07 сарын 08-аас 12-ний өдөр хүртэлх дөрвөн хоногийн хугацаанд ирсэн зочиддоо хүндэтгэл үзүүлэх зорилгоор хэдэн саяын хоолонд орж, ноосон ороолт, цамц бэлгэнд өгсөн.

БАРИМТ: 2024 оны 07 сарын 05-ний өдрийн Засаг даргын А./456 тоот “Гадаад улсын зочид төлөөлөгчдийг хүлээж авах тухай”  захирамжаар 5,6 сая төгрөгийг зарцуулж 28 хүн 89 мянга 500 төгрөгийн үнэтэй хоол идэж 2,5 сая төгрөгийг, тус бүр нь 160 мянган төгрөгийн үнэтэй ноосон ороолт 17 ширхэгийг, 400 мянган төгрөгийн үнэтэй ноосон цамц нэгийг нийт 3,1 сая төгрөгийг тус тус зарлагадсан.

БАРИМТ: 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Баянзүрх дүүргийн МАН-аас УИХ-д нэр дэвшиж байсан Н.Баярмөнх, Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр, Х.Булгантуяа болон тэдний сонгуулийн штабын хамт олон 14 сая төгрөгөөр "БАЯНЗҮРХ ХАЙХАН" уулын тахих ёслол үйлдэж, 14 сая төгрөг зарлагадсан байна.

Өмнөх дарга Н.Баярмөнх нь УИХ-ын сонгуульд өрсөлдөн өвдөг шороодож улмаар тэр чигтээ дүүргээсээ дутаасан. Өөрийн “амин найз” УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланд ар дагз руугаа алгадуулчихсан шарандаа дүүргийн Засаг даргын ажлаа өгсөн. Наанаа ёс зүйн хариуцлага хүлээсэн мэт боловч цаанаа ШУДАРГА БУС ЗҮЙЛ, ТЕНДЕРИЙН ХУЛГАЙГ ЭСЭРГҮҮЦЭН ажлаа өгч, орлогч Г.ЖАРГАЛСАЙХАНДАА тамгаа шилжүүлсэн. Харин Г.ЖАРГАЛСАЙХАН дарга мордохын хазгай гэгчээр ажлаа авангуутаа ИДЭЖ УУЖ, ҮРЭН ТАРАН ХИЙЖ, төсвийн хөрөнгө, нийтийн мөнгийг нааш цааш нь гулгуулж байгаа нь энэ дүүрэгт ХУУЛЬ БУС ЗҮЙЛ, МӨНГӨ ИДЭЛТ газар авсаны тод илэрхийлэл гэлтэй!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.3.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.