Төрийн өмит компани, үйлдвэрийн захирлууд ямар нэг аргаар “их мөнгө эргэлдүүлж”, түүнийнээ нааш цааш зохицуулж, гадаад валют, дотоодын банкны хадгаламжид аль эсвэд казино тоглох зэргээр “угааж” өсгөж байгаад хожим нь СОНГУУЛЬДДАГ. Тэдний мөнгө эргэлдүүлэх, хууль зөрчих үйлдэл өөр өөр. Засгийн газраас энэ байдлыг нь болиулах гэж хэмнэлтийн 43-р тогтоол, УИХ-аар хэмнэлтийн тухай хууль хүртэл батлуулж тэмцэж байна. БОЛЬ, БОЛОХГҮЙ, ХЭМНЭ ГАМНА гэж үглэж дуулж, хуульчилж анхааруулсаар байтад тэр дарга нар өөрийн эрх ашгийн төлөө төрийн хуулийг уландаа гишгэдэг байдал нь хэрээс хэтрэх нь.
Нэгэн жишээ гэвэл АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзонг онцолж болох нь. 21 аймаг, хил гааль гээд хамгийн олон салбартай, асар том бүтэцтэй энэ салбарт мөнгө их эргэлддэг. Тэр их мөнгөнөөс 2024 онд үйлдвэрлэсэн, цагаан, саарал өнгийн дизель хөдөлгүүртэй ЦОО ШИНЭ “land-300” авч унах тендер зарлажээ. Ингэхдээ өөрийн хөрөнгө буюу татвар төлөгчдийн төлсөн 702 сая төгрөгийг зарцуулах аж.
Төрөөс сайд дарга нар, гишүүдээс бусад нь том машин унаж болохгүй гээд хуульчилж, 600 орчим жийпийг төрийн мэдэлд хураагаад авчихсан. Адаг сүүлд нь хотын дарга нь хүртэл УИХ-ын гишүүд, тэдний туслах, зөвлөхүүдийг энгийн иргэдтэй хамт нийтийн тээврээр яв гэж 10 автобус хувиарлаж өгсөн. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд 587 ширхэг машиныг унахгүй битүүмжилсэн. Хуульд “6.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, баг, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно” гээд цагаан дээр хараар тодоос тод биччихсэн байна.
Улаан цайм цагаан дээр хараар бичсэн хуулийг дураараа зөрчин дунл чөмгөөрөө жиргэж байгаа Б.ГҮРСОРОНЗОН даргад хариуцлага тооцох хүн МОНГОЛ ТӨРД харамсалтай нь алга!!
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 10 цаг 19 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин