ҮХЭР ЭЭМЭГЖҮҮЛЭХ 13 тэрбум төгрөг Ж.Энхбаяр сайдын ФЕРМ рүү орчих вуу, Х.Болорчулуун сайдын ГУРИЛЫН ҮЙЛДВЭР рүү орсон уу...
Сэдэв, асуудал
/
2024-10-07

Зуднаар нохой зоолж, зовлонгоор лам баяждаг гэж үг бий. Яг түүн шиг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд “ҮХЭР ЭЭМЭГЖҮҮЛЭХ 13 ТЭРБУМ” төгрөгийг хувьдаа завшчихсан уу, хуваагаад халаасалчихсан уу гэдэг эргэлзээтэй асуулттай үлдлээ.

2023 оны хавар Засгийн газраас Малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох зорилгоор нийт үхэр сүргийг ээмэгжүүлэх шийдвэр гарсан талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэл хийж байсан. Тэрбээр "Энэ хавар 5.5 сая үхрийг бүгдийг нь ээмэгжүүлж, цахим бүртгэлд оруулна. Ингэснээр үхрийн мах аль аймгийн аль сумаас ирсэн гэдэг гарал үүсэл нь тодорхой болно. 5.5 сая үхрийг ээмэгжүүлэхэд 13 тэрбум орчим төгрөг шаардлагатай” гэж байсан.

Гэвч энэ чухал ажил өнөөдөр “нохойн баас” шиг болж, мартагджээ. Ямартай өнгөрсөн хавар 4 тэрбум төгрөгийн тендер зарлагдаж байсан ч өнөөдөр ээмэгний мөнгө эрх мэдэлтнүүдийн халаас руу шингэж, сонгуулийн мөнгө болоод дуусчихсан бололтой. Учир нь 2023 оны хавар зарлаад 2024 оны улсын төсөвт эхний ээлжийн хоёр тэрбумыг суулгасан.

Ямартай ч 2023 оны 02 дугаар сарын 28-нд бод малын ээмэг ерөнхий гэрээгээр худалдан авах гэсэн тендер зарлаж нэг ширхэгийг нь 2000 төгрөгөөр тооцсон байжээ. Үүнд шаардлагатай мөнгийг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гаргана гэж мэдэгсэн.

Өмнөх сайдын үед бөөн хэл ам болж байсан ҮХЭР ЭЭМЭГЖҮҮЛЭХ мөнгө шинэ сайд Ж.ЭНХБАЯРЫН үхрийн ферм рүү орчихсон уу, эсвэл хуучин сайдтайгаа хамт “ДОРНОД ГУРИЛ”-ын үйлдвэр рүү явчихсан уу гэдэг нь мэдэгдэхээ байлаа. Ямартай ч энэ мэтээр өндөр дүнтэй тендрийг замаас нь будлиулаад сайд нар нь хувьдаа завшчихдаг бохир тогтоцлоо бий болчихсон. Яг үнэндээ 2023 оны өвөл хаврыг дамнасан зуднаас үүдэлтэйгээр ҮХЭР Ч ҮГҮЙ, ЭЭМЭГ Ч ҮГҮЙ болчихвоо, хөөрхий!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.231.219.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.