Боомтын сайд Б.ТУЛГА ШАНГРИЛА ЗОЧИД БУУДАЛД 85 саяар НАРГИЖ, ХУРАЛДАЖ, ХУНДАГА ХАРШУУЛЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-10-28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимдаа МАХН-ын Н.Энхбаяр, түүний хамтран зүтгэгчдэд ганц суудал гаргаж өгсөн нь “БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО” гэгч юм. Яг ямар ажил, юуг ахиулж, юуг сайжруулсан нь үл мэдэгдэх тус хорооныхон 2024 оны 04 дүгээр сард “форум зохион байгуулах төлбөр” гээд 84, 6 сая төгрөгийг “Шангрила-Улаанбаатар хотел”-ийн данс руу шилжүүлжээ.

Дээрх уулзалт форумаас одоогоор хэрэгжиж буй төсөл, хэрэгжүүлж буй ажил байхгүй бөгөөд үндсэндээ УИХ-ын сонгуулийн өмнөх ээлжит МӨНГӨ ҮРЭХ төлөвлөгөө байсан аж. Саяхан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ерөнхий сайдаас “Боомтын сэргэлтийн талаар” асуухад Б.Тулга сайд өөрийн эрхэлсэн ажил, хариуцсан салбарынхаа тухай дорвитой үг хэлж чадаагүй нь ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 85 сая орчим төгрөг ямар ч үр дүнгүй зүйлд зарцуулагдсаны нотолгоо юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.9.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.