Хөшигийн хөндийд  55,3 тэрбумаар ТУНЕЛ байгуулахаар болжээ
Сэдэв, асуудал
/
2024-11-12

Монгол Улсын Засгийн газраас 14 том тега төсөл хэрэгжүүлэхээр эхлээд буй. Тэдгээрийн нэг нь “Тэрэлж рүү 22 тэрбум төгрөгөөр 4 эгнээ авто зам” барих ажил, “Хөшигийн хөндийн ТУНЕЛ” байгуулахад 55,3 тэрбум төгрөг тус тус зарлагадахаар тендер зарлажээ.

Тодруулбал 2024 оны 11 дүгээр сарын 11-нд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Хөшгийн хөндий тунел” төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийлгэхээр улсын төсвийн 55 тэрбум 300 сая гаргажээ.

Энэ бол зөвхөн урьдчилсан зураг төслийн төсөв. Эхний зураг төсөл гарсаны дараа нарийвчилсан ТЭЗҮ, зургийн даалгавар хийгдэнэ. Энэ мэтээр төсөл хэрэгжих гэж багадаа 10 жил болно. Тэр хэмжээгээрээ татвар төлөгчдийн мөнгө хий дэмий батлагдахгүй зураг төсөлд шингэсээр үр дүнгүй зарцуулагдана.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.97.9.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.180.225) 2024-11-12 14:09:05
Төсөв хэрэгжих гэж 10 жил болно гэнэ 10 жилд МАН Байгаачуу үгүйчүү тэр их зардал мөнгө халааслаад нуруугаа харуулна яаж олж авар юм 3 4 жилийн доторбарьж дуусгах юм ярьж байсанчинь 10 жилдээ байгуулж чадахгүй Мянгуужингийн үлгэр болоод дараа дараагийн ЗГ тлай болоод үлдэнэ тэд дахин төсөл санаачоана ингэж тэгсээр дундаас нь мөнгө хөрөнгө хэлэн хүний зарманд ороод Түнель байтугай Ган таттлагатай гүүрэн байгууламж үлгэрийн далай болох юмаадаа Ажил хийх биш ээлжилж авч идсээр дуусах юм байналаа Хайран төсөл энэ тунель Ган татлагатай гүүрэн байгууламж байгуулсан бол монголын хөгжилд их нэмэр болж бусад хөгжилтэй орнуудын хаяанд хүрэх байж дээ