Монгол улс эрчим хүчний хараат байдлаас гарах гээд чадлаараа л зүтгэж байна. Гэвч тус болохгүй байна. Ямар сайндаа л салбарын сайд нь манай салбар “дөрвөн толгойтой бочлихсон” гээд үгээ хэлж, үстэй толгойгоо маажих билээ. ХҮН намын Т.Доржханд сайд ч бас энэ салбарт ГАРАА ДҮРЧИХСЭН, 2028 оны сонгуулийнхаа зардлыг босгох гээд чичэрч буй.
Дээгүүрээ бөөн хэрүүл тэмцэл, хэл ам болж байхад хотын дарга ч бас эрчим хүчний салбарт “өөрийн шугамаа холбочихсон” байгаа нь цаасан дээр байгуулагдсан “ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” төсөл. Анх хот бонд босгоод түүгээрээ “цахилгаан эрхчим хүчний шинэ эх үүсвэр байгуулна” гэж хэлэхийг нь хэвлэлээс сонссон ч ийм хурдтайгаар компани байгуулчихсан, түүнийгээ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР УГЖДААД БАЙЖ БАЙНА гэж хэн ч зүүдлээгүй.
Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд очсон “ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАЦ” гэж аж ахуй нэгж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 76 сая 100 мянган төгрөгөөр “ТАВИЛГА, ЭД ХОГШИЛ” худалдан авахаар тендер зарлажээ.
Үүнд “КОФЕ ЧАНАГЧ”, стакан, аяга, тавагны ком, мөнгөний сэйф, том жижиг ХӨРГӨГЧ, БУЙДАН, ширээ сандал зэргийг авахаар зарлаж Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Шилэн пирамед” оффисын 5 давхарт хүлээж авна гэжээ.






-
8 цаг 23 мин
-
8 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 47 мин
-
Өчигдөр 15 цаг 02 мин
-
Өчигдөр 14 цаг 55 мин
-
Өчигдөр 14 цаг 49 мин
-
Өчигдөр 13 цаг 34 мин
-
Өчигдөр 12 цаг 27 мин
-
Өчигдөр 11 цаг 40 мин
-
Өчигдөр 11 цаг 36 мин
-
Өчигдөр 11 цаг 35 мин
-
Өчигдөр 10 цаг 15 мин
-
Өчигдөр 13 цаг 34 мин
-
2025-05-14
-
Өчигдөр 14 цаг 49 мин
-
Өчигдөр 12 цаг 27 мин
-
Өчигдөр 14 цаг 55 мин