Иргэдэд ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЛЛИЙГ 66 саяар ХҮРГЭНЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
10 цаг 10 мин

Хамтарсан Засгийн газар байгуулагдаж “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” хөгжлийн гэрээ байгуулж, улмаар Ардчилсан нам болон ХҮН намыг Засгийн газарт урьж, 10 сайдын суудлаа бэлэглээд буй.  МАН-ын дараа орох олон суудал авсан Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт Тэргүүн Шадар сайд ба Эдийн засгийн хөгжлийн яамаа бүрэн хариуцуулсан. Гадна тодны зээл тусламж, хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөр, төсөв төлөвлөгөөг энэ яам гаргадаг.

Лу.Гантөмөрийг ажил авахад Монгол улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний ханш 4,8 мянган доллар байсан бол одоо 6,5 мянган ам.доллар болсон байна. Тийм ч учраас ИРГЭД ОЛОН НИЙТЭД эдийн засгийн талаарх мэдээ мэдээллийг хүргэж, түгээх нь зүй ёсны асуудал.  Эдийн засаг гэдэг бол иргэн бүрд хамаатай. Иргэний идэх талж, уух усны үнэ хэрхэн нэмэгдэж байгааг шууд мэдээллэх зорилготой юм. Энэ мэдээллийг олон нийтэд түгээхэд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 66 сая төгрөгийг зарцуулна тус яамнаас ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.158.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.