Малын ерөнхий эмч “АВЛИГАЧ” А.НАРАНТУЯА татвар төлөгчдийн мөнгөөр ГАРАА УГААЖ, 141 саяар ГЭРЭЭЛСЭН БАРИМТУУД!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
18 цаг 34 мин

Хүнс, хөдөө аж ахуй яамны дэргэд Засгийн газрын харьяанд “Мал эмнэлгийн Ерөнхий газар” гэж нэг тусдаа бие даасан байгууллага бий. Мянга МАЛЫН ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ байгаад ч мал сүрэг ӨВЧИЛЖ, олон зуугаараа үхдэг хэвээрээ л байна.  Харин мал сүргийг эрүүл, энх, эсэн мэнд байлгах гол үүрэгтэй агентлагийн дарга нь МАЛЫН ВАКЦИН АВ гэж төлсөн татвар төлөгчдийн мөнгийг ГАРЫНХАА САЛААГААР УРСГАЖ байгаа нь анхаарал татна.

 

Тухайлбал, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/51 тоот тушаалаар “Жиометрик” ХХК-д 19, 800, А/52 тоот тушаалаар “Хос масс” ХХК-тай 19, 500, А/53 тоот тушаалаар “Эйч Эс Эн” ХХК-тай 18, 500, А/54 тоот тушаалаар “Монгол Малчин” сэтгүүлтэй 8,000,000, А/56 тоот тушаалаар “Залуусын оролцоог дэмжих цолмон төв” ХХК-тай 19,800, МҮОНРТ-тэй 20,000 сая, А/58 тоот тушаалаар “Реал мастер линкс” ХХК-тай 19 сая 800, А/59 тоот тушаалаар иргэн Б.ҮҮЛЭНСОЛОНГОТОЙ 16 сая 500 мянган төгрөгөөр тус тус гэрээлжээ.

Түүнчлэн төвсийн долоон сая төгрөгөөр ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ орсон, 16 сая төгрөгөөр “Чингис хаан музей” үзсэн гэх зэргээр татвар төлөгчдийн мөнгийг ариг гамгүй үрэн таран хийжээ... Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга, малын ерөнхий эмч А.Нарантуяаг өмнө нь АТГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулан баривчилж, улмаар ШАЛГАЖ БАЙСАН удаатай билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zovhin (202.126.89.55) 2025-05-27 10:34:17
Ingej tosoviin mungiig uren tsran hiidegee bolih heregtei malig haldvart bolom haldvart bus uchinoos urdichlan ergiileh emchleh arga hemjee undsen ajil ni baital hevlel medeellin heregselig hiigeegui ajlaa hiisen dur isgen geree hiih ni zov uu undsen ajlaa hiih heregtei