Монгол Улсын Их хурлаас төрийн өмчит компаниудын дарга нарын тансаглал, үрэлгэн байдлыг хязгаарлах, татвар төлөгчдийн мөнгийг зүй зохистой, чанартай, зөв зүйлд зарцуулах зорилгоор “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-г баталсан. Төрөөс баталсан уг хуулийг хэнбэ гуайч байсан хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой.
Гэтэл “Зорчигч тээвэр дөрөв” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн захирал Д.ЖАВХЛАН гэгч нөхөр хуулиас давсан ШИЙДВЭР гаргаж, том толгойлж татвар төлөгчдийн мөнгөөр СУУДЛЫН АВТОМАШИН УНАЖ ганграхгүй бол ажил нь явахаа больсон юм байх, зайлуул. Компанийн өөрийн хөрөнгө гэдэг бол ахиутай хуримтлагдсан ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ л гэсэн үг.
Нийслэлийн иргэдийн төлсөн 95 САЯ ТӨГРӨГ хэн нэг даргын СУУДЛЫН АВТОМАШИН болон хувирч байгаа нь татварын мөнгө буруу гараар ороод дуусдагын тод илэрхийлэл болох мэт. “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ –ын дарга нь долоон хүний суудалтай, таван хаалгатай, зүүн жолооны хүрдтэй, 2019 оноос хойш Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, хар өнгийн STAREX маркийн машин авах гэнэ.






Холбоотой мэдээ
-
17 цаг 19 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 15 цаг 57 мин
-
Уржигдар 11 цаг 56 мин
-
Уржигдар 11 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 30 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 30 мин
-
Уржигдар 11 цаг 20 мин
-
Уржигдар 17 цаг 21 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин