Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирал Н.ОДОНГУА эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, өөрөө өөртөө ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
Уржигдар 09 цаг 22 мин

Монгол төрд хаа сайгүй хулгай нүүрлэчихсэний нэг жишээ нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирал хурандаа Н.ОДОНГУАГИЙН өөрөө өөрийгөөө шагнаж, төсвийн мөнгөнөөс ХУМСАЛСАН ҮЙЛДЭЛ.

Ердөө 10 сар хүрэхгүйн өмнө Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирал гэх албан тушаалд Хууль зүйн сайд О.АЛТАНГЭРЭЛИЙН ТАТААСААР очсон тэрбээр өөрийгөө хэт их өндрөөр үнэлж, шагнаж урамшуулжээ. Тэрбээр 2025 оны 03 сарын 19 хүртэл хошууч цолтой байсан бол монгол цэргийн өдрийг тохиолдуулан АЛБАН ТУШААЛЫН ХУРАНДАА хүртсэн. Үүгээр ч зогсохгүй “АЛТАН ГАДАС” одонгоор шагнагдсан байна.

Энэ даруйдаа А/36 тоот “Хүндэтгэл үзүүлж, үнэ бүхий зүйлээр шагнах тухай” гэсэн 2025 оны 03 сарын 19-ний өдрийн тушаал гаргаж “Монгол улсын зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 104 жилийн ой, Монгол цэргийн өдрйин тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хүчин зүтгэл, нөр их хөдөлмөр, хувь нэмрийг үнэлж, төрийн дээд одон медалиар шагнагдсан нэр бүхий албан хаагчдад хүндэтгэл үзүүлж, үнэ бүхий зүйлээр урамшуулсугай. Дээрх зардалд зориулж 4,500,000 төгрөгийг гаргасугай” гэсэн байна.

Шагнагдсан алба хаагчид нь Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, цэргийн гавьяаны одон, алтан гадас одон зэргээр нэр бүхий есөн хүн шагнагдсаны дөрөвдүгээрт тус эмнэлгийн захирал АН-ын гишүүн Н.ОДОНГУА байх агаад өөрөө өөрийгөө 500 мянган төгрөгөөр урамшуулж, хүндэтгэл хэмээн гардаж авчээ.

Энэ нь төрийн хэмнэлтийн тухай болон төсвийн тухай хуулиудын зарим зүйл заалттай эрс зөрчилдөж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болкошгүй ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ч хамаарах үйлдэл байж болзошгүй нь!!

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
6
1
1
0
Сэтгэгдэл: (8)
Таны IP: (216.73.216.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болжийшд (122.201.31.164) 2025-06-03 18:59:44
Эмч ажилчдаа шагнаж урамшуулж чаддаг дарга байна шд.
Төрийн албан хаагчийн наад захын төлөвшилгүй хүн (103.212.162.195) 2025-06-03 18:31:29
Өө наадах чинь жижигхээн жишээ бна. Хүрээний бузрыг ухвал далай далай гэдэг шиг л хүн дээ. Тэр эмнэлгийг естой нэг самарч дуусаж байгаа хүн дээ. Маш их ашиг сонирхлын зөрчилтэй. УИХ-н гишүүний авгай найзынхаа бизнесийг төрийн мөнгөөр дэмжих гээд эмнэлгийн багийг тарааж, үйл ажиллагааг самарч өгч бгаа
Нэргүй (202.126.89.123) 2025-06-03 18:24:43
.
Цэнд (202.126.88.121) 2025-06-03 13:25:22
Түүгээр ч барахгүй очсон даруйдаа зүгээр ажиллаж байсан жирийн ажилчдаар албаар өөрсдөөр нь ажлаас гарах өргөдлийг дарамталсаар байж өгүүлдэг эргүү авгай гэсэн,хурдхан зайлуулах хэрэгтэй
0 2 Хариулах
Од (66.181.161.186) 2025-06-03 13:25:22
Үнэн гэсэн
Од (66.181.161.186) 2025-06-03 13:25:22
Үнэн гэсэн
Хуучинхүү (192.82.66.230) 2025-06-03 11:15:18
Хүүе ээ ийм их мөнгө өгдиймүү.анх удаа л харлаа кккк
Хуучинхүү (192.82.66.230) 2025-06-03 11:15:17
Хүүе ээ ийм их мөнгө өгдиймүү.анх удаа л харлаа кккк