
Зуднаар нохой зоолно гэж үг бий. Түүн лугаа адил АН, МАН, ХҮН гурван намын хамтралын хүрээнд гудамжинд байсан нөхдүүд амь орж, том том компанийн захирал болж, идэж уух, үрж, тансаглахын ахархан хувь тавиланд төөрөв. Үүний нэг нь Эдийн Засаг хөгжлийн яамны харьяа “Хөгжлийн банк” юм. Цагтаа санхүүгийн зохицуулах хороо гэж том байгууллагыг удирдаж, улмаар төр түшилцэж явсан гавьяат эдийн засагч З.Нарантуяа эл банкийн удирдахаар 2024 оны 11 сарын эхээр тамга тэмдгээ гардан авсан.
Түүнээс хойш татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаараа урсгаж, баруун солгойгүй л цацаж байна.
Тухайлбал, байгууллагынхаа өнгө төрхийг шинэчлэнэ гээд төсвийн 18 сая төгрөг, байгууллагынхаа вэб сайтыг шинэчлэх нэрийдлээр 60 сая төгрөг, олон улёсын АУДИТЫН БАЙГУУЛЛАГАТАЙ хамтран ажиллах зорилгоор 700 сая төгрөг зэргийг тус тус зарлагадаж байна.
Түүнчлэн 2025 оны 02 дугаар сарын 25-ний өдөр А/23 тоот тушаалаар “Өмчлөх, бусад үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай” гэсэн тушаалаар Монгол улсын хөгжлийн банкны өмчлөх, бусад үлд хөдлөх хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгийг “Юнайтед прожекте корпорейшен” ХХК-д 1.264. 891. 592 төгрөгөөр худалджээ.
Хавсралтад заасан хөрөнгийг гэсэн боловч хавсралтаар юуг зарсан нь одоо ч тодорхойгүй байна. Тус компанитай худалдах, худалдан авах гэрээг Хөгжлийн банкны Эрсдэлтэй активын удирдлагын хэлтэс Д.Гүрбазарт даалгасан байна.
З.НАРАНТУЯА захирлаа улсын ямар өмчийг ямар үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад ШАХЧИХАВ ДАА..!! Наймаа хийсэн өнөөх компани нь 2011 онд үүсэн байгуулагдсан “менежментийн зөвлөгөө өгөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийн зөвлөгөө өгөх, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний хуалдаа” гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй, Х.Гиймаа үүсгэн байгуулсан, Ц.Ууганбаяр гүйцэтгэх захиралтай аж ахуй нэгж байна.






Холбоотой мэдээ
-
22 цаг 6 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 17 цаг 11 мин
-
Уржигдар 17 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 59 мин
-
Уржигдар 10 цаг 58 мин
-
Уржигдар 10 цаг 51 мин
-
Уржигдар 08 цаг 40 мин
-
Уржигдар 08 цаг 36 мин
-
Уржигдар 08 цаг 28 мин
-
Уржигдар 08 цаг 27 мин
-
Уржигдар 00 цаг 38 мин
-
Уржигдар 00 цаг 12 мин
-
Уржигдар 00 цаг 10 мин
-
Уржигдар 00 цаг 09 мин
-
Уржигдар 10 цаг 59 мин
-
Уржигдар 08 цаг 40 мин
-
2025-05-29
-
Уржигдар 10 цаг 58 мин
-
Уржигдар 10 цаг 51 мин
-
Уржигдар 00 цаг 38 мин
-
Уржигдар 08 цаг 36 мин
-
Уржигдар 08 цаг 28 мин
-
Уржигдар 17 цаг 09 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин