Баян-Өлгийн Засаг дарга Е.ЗАНГАР зэрлэг ГАХАЙН ТООЛЛОГО явуулж, илүү гарсныг нь АЛЖ ИДЭХ үү...
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
Уржигдар 19 цаг 21 мин

Баян-Өлгий аймгийг удирдаж байсан МАН-ын дарга АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ орооцолдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдон ял шийтгэл хүлээн, торгууль төлж яваа. Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан АН-ын удирдлагууд ч бас тэднээсээ дутахааргүй “балаг тарьж” баялаг намтартай болох нь.

Жишээ нь, аймгийн Засаг дарга Е.ЗАНГАР “АВРАЛЫН ЭРЭЛД” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.ЗУЛБАЯРТАЙ “ЗЭРЛЭГ ГАХАЙН НӨӨЦ ТОГТООХ СУДАЛГАА ХИЙХ ГЭРЭЭ”-г байгуулж орон нутгийн төсвөөсөө 14 сая 450 мянган төгрөгийг шилжүүлсэн байна.

Түүнчлэн Казахстаны алдарт дуучдад хүндэтгэл үзүүлэх, Хяналт үнэлгээний улсын хорооны дарга Э.Одбаярыг Наурыз баярт оролцох зардлыг даах, “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогыг танилцуулах ажлын хэсгийнхний зардал гэх зэргээр үр ашиггүй, сул төсөв зарцуулсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.