
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 146-р тогтоолоор Замын-Үүд суманд байрлах “Шингэн түлш шилжүүлэх ачих байгууламж” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, орон тооны хамт “ЭРЧИС ОЙЛ” ТӨХК-д нэгтгэн шилжүүлэхээр болсон.
“Шингин түлш шилжүүлэн ачих байгууламж” төрийн өмчит үйлдвэрийн газар нь төмөр замаар тээвэрлэн нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг Монголын вагонцистерн болон автоцистернд шилжүүлэн ачих, хадгалах, импортлох, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэх үндсэн чиг үүрэгтэй компани юм. Энэ компани нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрладаг. Захирлаас хамгаалагч хүртэл 41 ажилтантай байх шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас батлаж өгчээ.
Энэ компаниас 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын малчин Б.Мөнхчулуунаас татвар төлөгчдийн 202 сая 410 мянган төгрөгөөр 2019 онд баригдсан 62.9мкв 3 өрөө орон сууцыг В1 давхарын 16 тоот авто зогсоолын хамт худалдан авсан. Үүнийгээ “АЛБАН ТУШААЛЫН БАЙР, АВТО ЗОГСООЛЫН ХАМТ” гэсэн тендерийн сонгон шалгаруулалт явуулж гаргасан байна.






Холбоотой мэдээ
-
11 цаг 10 мин
-
2025-09-05