
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2023 оны өвлийн зуднаар аймаг, орон нутгууд, зах хязгаарын сумдад сайн хүрч ажилласан. Тиймдээ ч эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа чухал асуудлын нэг алслагдсан аймаг, сумдад туулах чадвар сайтай “сукуки жиммни” маркийн автомашин нийлүүлэхээр болж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжилтийг нь шийдсэн.
Олон нийтэд сумдын эмнэлгүүдэд туулах чадвартай машин олгосон тухай мэдээлэл түгээгээд ар хударгаар нь улсын эмнэлгийн дарга нарт 2,2 тэрбумын өртөгтэй том том жийпнүүдийг олгоод амжжээ.
Үндэсний аудитын газрын 2024 оны санхүүгийн хяналтаар Эрүүл мэндийн сайдын багцын тоног төхөөрөмжийн төсөл, арга хэмжээний хүрээнд “Туулах чадвар сайтай, алсын түргэн тусламжийн автомашин” гэх нэршлээр 2,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг жийп буюу “ Toyota land cruiser 300GXR”, “Land Cruiser 250”, “Land Cruiser Prado 150”, “Hilux”, “Grand cherokee” зэрэг өндөр үнэтэй тээврийн хэрэгслүүдийг худалдан авч, ЭМДЕГ, Улсын нэгдүгээр эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэг, ГССҮТ, ЭХЭМҮТ, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай аймгуудын Эрүүл мэндийн газруудад олгосон байна.
Энэ нь Төсвийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн, сайдын эрх хэмжээнээс хэтэрсэн, төсвийн хэт үрэлгэн зардал болсныг Аудитын байгууллагын шалтгалтаар тогтоогджээ.
Т.Мөнхсайхан нь 2024 оны 06 сард Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн зөвлөхийн албанаас бууж Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн гурван намын хамтарсан Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллааж 11 орчим сарын дараа Ж.ЧИНБҮРЭНД ажлаа өгсөн. Сайд, зөвлөхөөр ажиллахаас өмнө тэрбээр Улсын нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий захирал, ГССҮТ-ийн захирлаар тус тус ажиллаж байсан. Мөн түүний найз С.Энхболд нь улсын хоёрдугаар эмнэлгийн даргаар ажиллаж байгаад хожим Эрүүл мэндийн сайд, дэд сайдын алба хашсан. Мөн УИХ-ын 2024 оны сонгуульд Баруун бүсэд нэр дэвшин ялагдал хүлээхийн сацуу гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаад Т.Мөнхсайханы үед ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР-т даргаар ирсэн.
Эндээс дүгнэвэл сайд Т.Мөнхсайхан нь өөрийн багцаасаа урьд ажиллаж байсан эмнэлгүүдийн дарга нарыг төсвийн мөнгөөр унаажуулахаас гадна найз С.ЭНХБОЛДДОО ч бас өндөр өртөгтэй, сүүлийн үеийн автомашинаар ЗУГААЦАХ нөхцлийг бүрдүүлэхээ мартаагүй байна.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 16 цаг 32 мин
-
Өчигдөр 16 цаг 12 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Өчигдөр 10 цаг 47 мин
-
Өчигдөр 10 цаг 22 мин
-
Өчигдөр 10 цаг 22 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 10 цаг 22 мин