ЭМХТ-ийн дарга Б.НАРАНТУЯА ажилчидтайгаа хууль бус гэрээ хийж 54 сая төгрөг ШАМШИГДУУЛСАН болохыг ТОГТООЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
5 цаг 51 мин

Төрийн аудитын байгууллагаас Эрүүл мэндийн хөгжлийн төвийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлт хяналт хийгээд ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ гаргажээ.

Тухайн байгууллага нь гадаад сургалтын төсөвт батлагдсан төсвөөс 98 сая 313 мянган төгрөгийг илүү олгосон, өөрийн мэргэжилтнүүдтэйгээ оноо, дугаар байхгүй хүчин төгөлдөр бус гэрээ байгуулж ажлын хөлс нэрээр 53 сая 972 мянган төгрөг олгосон. Гэрээний хугацаа хэтэрсэн байхад 7 сая 790 мянган төгрөгийн алданги тооцоогүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Үүнээс гадна төлөвлөгөөнд тусгагдсан ч 2024 онд хэрэгжээгүй гадаад сургалтын төлбөрт ЭХЭМҮТ-д 109 сая 300 мянга, ГССҮТ-д 81 сая төгрөгийг шилжүүлж урьдчилж гаргасан. “Олон улсын сувилагчдын баярын өдөр” чуулган зохион байгуулахад 426 сая төгрөг зарцуулсан. Үүнээс “Уранган Палас” ХХК-тай 176 сая 500 мянга, “Сауонд ов монголиа” ХХК-тай 123 сая 900 мянган төгрөгийн шууд гэрээ байгуулсан. Мөн 2024 оны 06 сард 170 дугаартай нэмэлт ажил гүйцэтгэх гэх агуулгаар 67 сая 329 мянган төгрөг олгож, ЭМС-ын төсөвд тусгагдаагүй зардал гарган өөрийн байгуулагын чиг үүрэгт хамааралгүй ажилд хөрөнгө зарцуулан, төсвийн хөрөнгийг ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛСАН байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (216.73.216.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Z (66.181.177.60) 2025-09-09 19:35:27
Энэ дээхэнэ бас ингээл хэл ам татлаал явсан,тэгээл дахиад дарга болоол давтаад явахын ямар хүн ингэхээр дэвшээд идээд уугаад зүгээт байдаг юм болоо.Боловсон хүчин зөндөө л байгаашдээ Энэ хүнээр эна систем дутав гэж ,хэзээч засрахгүйшдээ
Ахмадууд (202.9.46.156) 2025-09-09 18:55:20
Эрүүл мэндийн дарга нар даатгалын мөнгөөр тансаглаж байхаар ядарсан ахмадынхаа шүдийг үнэгүй авдаг болмоор юм.Улсын эмнэлэгт ахмадууд шүдээ 60,000 төгрөгөөр авахуулж бна