
Эрчим хүчний салбарынхан гэж НОХОЙД БАРЬДАГ МОД шиг Чойжоо сайдыгаа өмнөө барьж, хамаг хэл ам, хэрүүл тэмцэл, хар хороо дарчихаад салбар компанийн захирлууд болон яамныхан нь батлагдсан төсвийг нь ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛЖ, төрд алдагдал үүсгэж, татвар төлөгчдийг хохироож, хэдэн станцуудаа дэлбэлж тоглож байгаа гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Энэ салбарт санхүүгийн их хэмжээний зөрчил үүсэж, төсвийн мөнгийг шамшигдуулсан алдаа тудагдлыг Аудитын байгууллагаас илрүүлсэн байна.
Тухайлбал, 226 сая 174 мянган төгрөгийг зориулалтыг дагуу, үр ашигтай зарцуулаагүй, 48 сая төгрөгийн авлагыг барагдуулаагүй. 3 тэрбум 289 сая 543 төгрөгийн санхүүгийн дэмжлэг болон татаасыг тооцоо нийлж актаар баталгаажуулаагүй зэрэг зөрчил гаргажээ.
Мөн эрчим хүчний сайдын 2024 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн А/221 дугаартай тушаалаар эрчим хүчний үндэсний төвд 120 сая төгрөгийн санхүүжилт олгож, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байна. Сөүлсэниорс ХХК –тай гэрээ байгуулж 102 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулан 50 сая 820 мянган төгрөгийг шилжүүлж Эрчим хүчний сайдын 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаагүй арга хэмжээг санхүүжүүлсэн.
Эрчим хүчний реформ зохион байгуулахдаа ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/201 тушаалыг үндэслэн “Туушин зочид буудал” ХХК-тай гэрээ байгуулж, тоног төхөөрөмж болон заалыг нэг өдөр түрээслэж баталсан 42 сая төгрөгийн төсвийг үр ашиггүй зарцуулсан зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 18 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Уржигдар 16 цаг 32 мин
-
Уржигдар 16 цаг 12 мин
-
Уржигдар 10 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 22 мин