БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ  нэрийн доор “МӨНГӨ УГААЖ”, төсвийн хөрөнгө ШАМШИГДУУЛСАН байж болзошгүй Д.Эрдэнэбаярыг ШАЛГАЯ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 цаг 50 мин

Засгийн газраас МӨНГӨ ҮРЖ ТОГЛОХ, хариуцсан сайдынх нь халаас зузаарах үндсэн зорилготой ШИНЭ АГЕНТЛАГУУД бий болдог. Үүний нэг нь БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН гэх байгууллага. Шадар сайд С.АМАРСАЙХАНЫ удирдлага доор үйл ажиллагаа явуулдаг байгууллага.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН Засгийн газрыг ганхаж эхлэхтэй зэрэгцэн ТӨСВИЙН МӨНГӨӨР наргих шиг болсон байгууллага. Уг нь төсвөө хэмнэнэ, үр зардал, ашиггүй зарлага гаргахгүй гэж хоосон ярьсан ч цаанаа бол ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ АРИГ ГАМГҮЙ АСГАСАН үйл ажиллагаа олныг зохион байгуулсан.

Жишээ нь Бүсүүдэд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан гэгч сүржин нэртэй, шоу цэнгээн, спорт тэмцээн, дарга нарын хоосон яриа, зочид буудал, хоолонд мөнгө зарсан арга хэмжээ болсон. Өнөөдрийг хүртэл шийдэгдсэн зүйл үгүй. Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.ЭРДЭНЭБАЯР гэгч 2025 оны 05 дугар сарын 05-ний өдрийн А/51 тоот тушаалаар 4300 ширхэг МАНДАТЫГ 19 сая 350 мянган төгрөгөөр ХИЙЛГЭСЭН БАЙНА.

Түүнчлэн мөн сарын 21-ний өдрийн А/56 тоот тушаалаар “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан зохион байгуулах зардлын төсөв” нэрийдлээр 717 сая 891 мянган төгрөгийг төсвөөс гаргасан байна. Энэ төсвийг задлаж харвал ВИДЕО КОНТЕНТ бүтээх зардалд 83 сая, сонин, тараах материалд 70 сая төгрөг, машины түрээсийн зардалд 134 сая 481 мянган төгрөг, албан томилолтын зардалд 96 сая 510 мянган төгрөгийг тус тус зарлагадсан байна.

Энэ бүхэн бол эргэж нөхөгдөхгүй, хүмүүс идэж уугаад л дууссан мөнгө. Төсвийн ийм байдлаар ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ, хариуцлагагүй, цэгцгүй зарцуулсан  Д.ЭРДЭНЭБАЯР даргад одоо хариуцлага тооцохгүй бол ЦААШДАА “ДААМ ГАРЧ” ХУУЛИЙН ДЭЭР Ч гишгэж мэдэхээр байна шүү, ХУУЛИЙНХААН!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.