Татан буугдсан КОМПАНИД 11 саяар ВЭБ САЙТ хийлгэх ямар ШААРДЛАГАТАЙ юм бэ Х.ПҮРЭВЖАРГАЛ захирал аа!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 цаг 41 мин

Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч гэж үг бий. Төрийн буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалсан л бол ИХ ХУЛГАЙ, БАГА ХУЛГАЙ гэж байх ёсгүй. Олон агентлаг, том компани дамжиж яваа дарга нар “но”-той байх нь дамжиггүй. Наанаа нэр цэвэр ч цаанаа үзэгнийхээ үзүүрээр ТОХИРОО ХИЙЖ амьдралаа өөрчилж, намаа зүтгэж яваа хурган дарга нарын нэг нь Зам тээврийн хөгжлийн төвийн захирал асан Х.ПҮРЭВЖАРГАЛ.

Даргын албаа өгөөд л дараагийн газартаа ДАРГА болдог даргын тэнгэртэй энэ эрхэм ТАТАН БУУГДАЖ, “Монголын төмөр зам” –ХК-тай нэгдээд буй “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй нэгэн. Өмнөх захирал Б.ДҮГЭРЖАВ нь 14 саяын өндөр цалин авдагаа ч мэдэхгүй будлиж, байгууллага дээрээ архидан согтуурсан зэрэг ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛЭЭСЭЭ болж “халагдсан”. Х.Пүрэвжаргал захирал ч бас ийм хэмжээний мөнгөөр цалинждаг байж болзошгүй.

Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсан цагаасаа л ТӨСВИЙГ ХЭМНЭНЭ, ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛНА гэдэг лоозон гаргаж, Төсвийн тодотгол хийж 2 их наяд төгрөг хэмнэсэн. Энэ хэмнэлт нь төрийн өмчит бүх компани, бүх шатны төрийн байгууллагуудад хамааралтай гэсэн үг. Гэтэл Х.ПҮРЭВЖАРГАЛ захирал хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэгчийн үлгэрээр Засаг төрийнхөө шийдвэрийг УЛАНДАА ГИШГЭН төрийн мөнгөөр ТОГЛОЖ ЭХЭЛЛЭЭ.

БАРИМТ худлаа хэлдэггүй. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Монголын Төмөр зам” ХК болон “Тавантолгой Төмөр зам” компаниудыг нэгтгэж, нэг удирдлагатай болгон орон тоог 30 хувь цөөрүүлэх шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэр хэрэгжиж байгаа. Энэ утгаар нь авч үзвэл 2025 оны 01 дүгээр сард гарсан энэ шийдвэр өнөөдөр аль хэдийн биелэлээ олчихсон байх ёстой. Харамсалтай нь тийм биш юм.

Х.ПҮРЭВЖАРГАЛ захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-нд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан гэрээ нь “ХУУЛЬ БУС ХУЛГАЙН ГЭРЭЭ” гэж шууд ойлгож болох юм. Засаг нь ижил чиг үүрэгтэй хоёр компанийг нэгтгэж, орон тоог нь цөөлөх шийдвэр гаргасан. Үндсэндээ МТЗ гэх компанийн шууд удирдлагаар үйл ажиллагаа нь явж, мэдээ мэдээлэл нь толгой компанийнхаа сайтад нийтлэгдэнэ гэсэн үг.

Гэтэл тусдаа вэб сайттай байх шийдвэр гаргаж, төлбөрийнх нь 70%-г шилжүүлчихсэн байна гэдэг бол ТӨСВИЙГ ЗОРИУЛАЛТ БУСААР ЗАРЦУУЛСАН, үр ашиггүй зарлага гаргасан ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ болж буйтай агаар нэг юм.  Х.ПҮРЭВЖАРГАЛ даргын байгуулсан гэрээнд чанар стандартад нийцсэн WWW.TTZ.MN цахим сайт хийлгэнэ гээд 2000 онд төрсөн Б.БИЛГҮҮН гэх иргэнд урьдчилгаа 7,700 мянган төгрөгийг олгосон байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.