Төсвийн мөнгө уйлдаггүй, харин татвар төлсөн иргэд л харамсан уйлдаг болоод удаж байна. Уг нь иргэн бүр төлсөн татвараа юунд зарцуулж, ямар бүтээн байгуулалтад шингэж байгааг мэдэж, түүнийг дэмжих эсэхээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч МАН-ын Засаглалын үед харамсалтай нь боломжгүй болчихсон. Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаараа төсвийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхийг хатуу хориглосон. Төрийн хэмнэлтийн тухай хуулиараа ч хориотой.
Гэтэл нийслэлийн 9 дүүргийн дарга төсвийн мөнгөөр “ёстой гараа угаажээ”. Тодруулбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.БАТЗОРИГИЙН А/183 тоот хөрөнгө гаргах тухай тушаалаар нийслэл Улаанбаатар хотод 2025-2026 оны Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хотын соёлыг түгээх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, баярын уур амьсгал оруулахаар болж 750 сая төгрөгийг зарцуулсан байна.
Ингэхдээ төвийн зургаан дүүргийн сүлд модны гэрэл асаахад 600 сая, захын гурван дүүрэгт 150 сая төгрөгийн төсөв хувиарласан байна. Нийслэлийн Засаг даргын өгсөн чиглэлийн дагуу 2025 оны 12 дугаарын сарын 10-нд есөн дүүргийн 14 талбайд зассан ШИНЭ ЖИЛИЙН ГАЦУУР МОДНЫ ГЭРЛИЙН нэгэн зэрэг асаасан.
Холбоотой мэдээ
-
3 цаг 34 мин
-
5 цаг 54 мин
-
7 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
7 цаг 51 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин