Хэрэг эрлэх газрын дарга С.БЯМБАЦОГТЫН дүү нар “ХАН ТӨГӨЛ” хотхоны боссууд ХАЛИУН БУГЫН аминд хүрсэн ХЭРГИЙН ЭЗЭД!!
Сэдэв, асуудал
/
1 цаг 44 мин

Богд уулын аманд БУГА төмөр хашаанд сүлбүүлж үхсэн харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдрүүдэд гарсан. Хэргийн мөрөөр хөөгөөд үзэхээр тухайн амыг ан амьтан, хүний эрүүл мэндэд заналхийлсэн байдлаар шовх үзүүртэй төмөр хашаа татсан этгүүдүүд нь “Эй Жи Жи Эс” ХХК-ийнхан байв. Тэд 2009 онд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. Тус компанийн олонд танигдсан барилга нь “ХАН ТӨГӨЛ” хотхон аж. Улаанбаатар, Хан-Уул, 4-р хороо, арцатын ам, нүхтийн зам, Эй Жи Жи Эс ХХК-ийн байр, Хантөгөл оффис 1 тоотод оффислодог.

Компанийн хувьцаа эзэмшигч нь өнөөгийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Сандагийн Бямбацогтын үүсгэн байгуулсан “Алтайтрест” ХХК юм. Мөн нь “Эй Жи Жи Эс” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр С.Бямбацогт сайдын дүү нар болох Сандагийн Балжинням, Сандагийн Баянчулуун нарын нэрс улсын бүртгэлийн байгууллагын хуулийн этгээдийн бүртгэлд бичигджээ.

Тус компанийн удирдлагууд нь байгль орчны тухай хууль, Амьтны тухай хууль, Дархан цаазат газрын тухай хуулиудыг зөрчиж, Зэрлэг амьтанд хүнд хохирол учруулсан гэж үзэж газрын зөвшөөөрлийг нь хэсэгчлэн цуцлаж, халиун бугын экологийн үнэлгээ болох 12,7 сая төгрөгийг нэг нугалж төлүүлсэн бол хууль зөрчиж хашаа хатгасан гэх үндэслэлээр 30 саяын торгууль ногдуулсан байна. 

Богд уул нь 41,420 га талбай бүхий дархан цаазат газар. Хууль, олон улсын конвенцоор хот суурин байгуулж, барилга барих ёсгүй. Хориотой. Гэтэл өнөөдөр 16 аманд “аялал жуулчлалын отог” гэх нэрийн дор 3000 гаруй тансаг орон сууц, орд харш баригдсан байдаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.