Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана. Энэ хуралтай холбогдуулан ажлын хэсгүүд, төрийн өмчит компаниуд байгуулагдсан билээ. Түүний нэг нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяанд “КОП 17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ыг 2025 оны наймдугаар сард байгуулсан.
Энэ газар уг нь КОП 17 чуулга уулзалт болох газарт байр сав бэлтгэх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар гадаад тодоот руу хүмүүс томилолтоор явуулж, төсвийн хөрөнгийг нь л зүй бусаар үрж байна. Тодруулбал 2025 оны 09 дүгээр сард хотын даргын зөвлөх Б.ИДЭР, бүтээлч зөвлөх Т.Баттүшиг нарыг БНХАУ- руу дэмжлэг хүсэх уулзалт буюу ГУЙЛГА ГУЙХ УУЛЗАЛТАД явуулжээ. Түүнчлэн төсвийн хөрөнгийг мэдээлэл сурталчилгааны зардалд үрэн таран хийгээд дуусгаж буй бололтой. МАН дотроо задарч, зодолдож байх хооронд хурган дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгааг анхаараад өгөх хүн байна уу...
Холбоотой мэдээ
-
19 цаг 2 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 10 цаг 38 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
2026-03-20