Дорнод аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Д.БАТТУЛГА 471 саяар АЗАРГАНД GPS суулгах гэнэ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
47 мин

Төсвийн мөнгө уйлдаггүй. Татвар төлөгчид, аж ахуй нэгжүүд улсын төсөв бүрдүүлэх гэж үйлээ үзэж, үсээ зулгааж байхад хөдөө сумдын дарга нар ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ҮР АШИГГҮЙ зарцуулахаар бэлдсэн байна.

Тухайлбал Дорнод аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Б.Гантулга гэгч нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж АЗАРГАНД GPS  суулгахаар болжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуульд “төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн байдаг бол 13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ” гэж заажээ.

Гэтэл Сэргэлэн сумын Засаг дарга Д.БАТТУЛГА нь тус сумын 5 багийн малчдын 942 азарганд 2G-4G дэмждэг, -38 болон +80 хүртэл халуун хүйтэнд хэвийн ажиллах, 3-6 сар ажиллах, нарны зайгаар цэнэглэдэг GPS төхөөрөмж суулгана гэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.