Иргэд ҮНЭТЭЙ МАХ идэж ЦАГДАА нар ХЯМД МАХ авч нөөцлөж, тансаглах нь ШУДАРГА УУ...
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 12 мин

Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж Монгол улсын дотоод зах зээлд МАХ, ГУРИЛЫН ҮНЭ ОГЦОМ ӨСӨӨД буй билээ. Ямар сайндаа л шинээр томилогдсон ХХААХҮ-ийн сайд нь үхрийн мах нэг килограмм нь 32 мянган төгрөг болсон байна гээд гайхах вэ дээ.

Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаж, ядуурлын түвшин нэмэгдэж байхад цагдаагийн дарга нар хямд мах идэж байна. Зуднаар нохой зоолно, зовлонд лам баяжина гэж ярьцгаадаг. Яг түүн шиг иргэд ядруухан амьдарч, хоногийн хоолоо аргацааж байхад ЦАГДААГИЙНХАН ХЯМД ҮНЭТЭЙ махаар ТАНСАГЛАЖ БАЙНА.

 

БАРИМТ: 2026 оны 04 дүгээр сарын 22-нд НИМГЭН ХАВТГАЙ ХИРЧСЭН ҮХРИЙН МАХЫГ 1кг нь 24 мянга 900 төгрөгөөр тооцож 50 кг махыг 12 сая 450 мянган төгрөгөөр худалдан авчээ. Худалдан авсан компани нь “ХИЙМОРЬ СҮХБААТАР МАХ ИМПЕКС” ХХК. Дээрх худалдан авалтын цахим дэлгүүрээс цахим гэрээ байгуулан авчээ. Хямд үнэтэй үхрийн мах худалдан авах эрх олгосон этгээд нь ЦЕГ-ын Захиргааны удирдлагын дарга хурандаа П.Батбаатар байна.

БАРИМТ: Мөн түүнчлэн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “СОРГОГ БЭЛЧЭЭРИЙН МАХ” ХХК-иас 15 сая төгрөгөөр мах худалдан гэрээ байгуулж, нөөцлөжээ.

БАРИМТ: "MCS coco cola" компанитай гэрээ хийж, лизингээр коко кола ундааг их хэмжээгээр худалдан авч нөөцөлсөн байна. Энэ Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориотой үйл ажиллагаа юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.