НИТХ-ын дарга асан А.БАЯР гэмт хэрэгт зарцуулах мөнгийг хурандаа нартай БУУДАЛ АВЧ, хоолонд орох зэргээр ҮРЖЭЭ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
44 мин

Хотод хэрэгжүүлэх “МЕГА ТӨСЛҮҮД”-ийг улстөрийн зорилгоор гацаасан гэх үндэслэлээр НИТХ-ын дарга асан А.БАЯРЫГ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гол зохион байгуулагч нь хотын дарга Х.Нямбаатар. Хотын дарга хэлэхдээ А.Баяр нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвийн 13 орчим тэрбум төгрөгийг зүй бусаар зарцуулсан, бэлнээр гаргуулан авч хэвлэлд тараасан гэх мэдээллийг өгсөн билээ.

Хотын даргын хэлсэн үг үнэний ортой аж. Тухайлбал НИТХ-ын дарга асан А.Баяр 2026 оны 03 дугаар сарын 04-нд А/39 тоот захирамж гаргаж, 28 сая 400 мянган төгрөгөөр “НОВОТЕЛ” зочид буудалд сургалтын өрөө авч, цагдаагийнхантай ХООЛОНД орсон байна.

Мөн 2026 оны 04 сарын 06-нд А/66 тоот захирамж гаргаж техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх гэж агуулгаар Нийслэлийн цагдаагийн удирдах газарт 200 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.