Дэлбэрсэн зуухнуудаа нөхөх мөнгөгүй гэсэн “ДЦС-IV”-ийн захирал П.БОЛДБААТАР татан буугдсан компанитай 876 саяын ГЭРЭЭ ХИЙЖЭЭ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 44 мин

Багш, эмч нар жагссаар ЦАЛИНГАА НЭМҮҮЛСЭН бол эрчим хүчний салбарынхан цалингаа нэмүүлье гээд жагсаад эхэллээ. Угаас гал алдаж, тогоо тасдуулж байгаа Нийслэлчүүд ирэх өвөл бас л ХАРАНХУЙ ӨВӨЛЖИХӨӨР болоод байна.  Энэ салбарыг удирдаж байсан сайд нь аймгийн төвүүдийг цахилгаан дулаанаар хангах том төслөөс авлига авсан нь тогтоогдоод улмаар, ял шийтгүүлэх хэмжээнд тулаад байгаа. Гэтэл өмнөх захирлуудынхаа алдааг тооцолгүй ТОМ ТОЛГОЙЛЖ суугаа эрхэм бол “ДЦС-IV”-ийн захирал П.Болдбаатар гэгч юм.

Тэрбээр 2026 оны 03 дугаар сард Засгийн газрын тогтоолоор ТАТАН БУУГДСАН “”ЭРЧИСТ МОНГОЛ  ХХК-ийн захирал Г.Амартүвшинтэй 876 саяар МЕНЕЖМЕНТИЙН ГЭРЭЭ байгуулжээ. Чингэхдээ гэрээний төлбөр болгож 300 сая төгрөгийг 2026 оны 1-р улиралд буюу гэрээ байгуулсан гуравдугаар сардаа багтааж  “Эрчист Монгол” ХХК-ийн Хаанбанкны 5060173840 тоот данс руу шилжүүлсэн банйа. Үлдэгдэл болох 576 сая төгрөгийг мөн оны хоёрдугаар улирал буюу 2026 оны оны 5-6 сард багтаан шилжүүлэхээр болсон байна.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор эрчим хүчний салбарын компаниудын үр ашгийг сайжруулах зорилгоор байгуулагдсан “Эрчист Монгол” ХХК-ийг татан буулгасан. Тэгэхээр “ДЦС-IV” –ийн захирал П.БОЛДБААТАР хэмнэлтийн горимд шилжиж, төсөв санхүүг хязгаарлах хуулийг илтэд зөрчиж УЛСАД 876 сая төгрөгийг хохирол учруулах хэмжээний гэрээ байгуулжээ.

Дулааны 4-р цахилгаан станцын захирал П.БОЛДБААТАР нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид 2020 оноос хойш турвинууд дээрээ шинэчлэл хийгээд 1-4 дүгээр турвиныхаа хүчин чадлыг нэмэгдүүлсэн. 2015 онд мөн нэг турвин шинэчилсэн. Зуухан дээр бол шинэчлэл хийгдээгүй. Тиймээс бидэнд нэг зуух зайлшгүй шаардлагатай байна. 90 сая доллароор 1.6 жилийн хугацаанд нэг шинэ зуух ашиглалтад оруулах ТЭЗҮ байгаа. Энэ хөрөнгө оруулалтыг шийдэж чадвал бэлтгэл нөөц тоноглолтой буюу их засвар хийх боломж нээгдэнэ. Мөн 30,000 айлыг цахилгааны эх үүсвэрээр хангах боломж нээгдэх юм. Одоо засвар хийж байгаа ч ахиад хаана гэмтэл гарахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Үгүйсгэх аргагүй. Энэ асуудлыг шийдээд өгөөч гэж 2018 оноос хойш явж байгаа.” гэж байжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.