Орхон аймаг ЦАГААНДАРЬ ЭХИЙН НОМЫН АЙЛДВАРТ 3 сая төгрөгийн ДЭМЖЛЭГ үзүүлжээ

Орхон аймгийн засаг дарга С.Батжаргалын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн захирамжаар уг Цагаан дарь эхийн насны авшиг хайрлах дээдийн номын айлдварын зардалд дэмжлэг үзүүлэх 3 сая төгрөгийн төсөв батлагджээ.
Орхон аймаг “Эрдэнэ зая бандида Гончигсүмлэн хийд”-ээс ирүүлсэн хүсэлтийн дагуу өнгөрсөн сарын 16-нд “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнд явагдсан Цагаан дарь эхийн насны авшиг хайрлах дээдийн номын айлдварын зардалд 3 сая төгрөгөөр дэмжлэг үзүүлжээ.
Уг 3 саяын зарцуулалтад
- -Тайз техник хэрэгсэл түрээслэх \4 цаг түрээслэх\- 1000000 төгрөг
- Хулдаасан хэвлэл \30 метр\ 660000 төгрөг
- Цахим урилга, заллагын эх бэлтгэлүүд \2 ширхэг\-80000 төгрөг
- Арцны уут \500 ширхэг\-500000 төгрөг
- Хэвлэлийн зардалд брошур \760 ширхэг\-760000 төгрөг тус тус зарцуулагджээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
22 цаг 47 мин
-
Уржигдар 08 цаг 11 мин
-
Уржигдар 08 цаг 11 мин
-
2025-06-09