Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн компаниудыг “ЭРДЭНЭС МОНГОЛ” гэх толгой компаниар удирдуулсаар ирснийг Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар болиулж зөвхөн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, баялгийн санг арвижуулах зохицуулалт бүхий “Чингис хаан үндэсний баялгийн сан нэгдэл” болгож өөрчилсөн. Мөн 15 орчим аж ахуй нэгжийг татан буулгасан.
Татан буугдсан компаниуд дотор “ЭРДЭНЭС ГАЗ” гэх төрийн өмчит компани багтав. Зул бөхөхийн өмнө бадамлана гэгчээр Засгийн газрын шийдвэрээр татан буугдсан эл компани улсын төсвийн 250 сая төгрөгөөр “оффис түрээслэх” тендер зарласан нь анхаарал татна. “Эрдэнэс газ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч П.Батаа нь 2026 оны 06 сарын 24-нд “Оффисийн байр түрээслэх” тендер зарлажээ. Ингэхдээ байнгын харилцагч ОХУ-ын тусгай зориулалтын компанитай байрлалын хувьд ойр байх шаардлагатай тул Сүхбаатарын талбайгаас 1км-ийн радиуст 180.м2 талбайтай, үзэгдэх орчин сайтай, хотын төвд байрлалтай байна гэж тусгажээ.
Төрийн өмчит компаниудын байр ашиглалт нь хэрээс хэтэрсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр онцолсон. Тэрбээр “Төр өөрийн байраа бусдад түрээслүүлж олсон орлого нь ердөө 5 тэрбум. Харин төсвийн мөнгөөр хувийн хэвшлүүдийн тансаг оффис түрээслэсэн төрийн өмчит компаниудын зардал 55 тэрбум төгрөг болоод байна” гэсэн юм. Дээрх зардлыг ТАТАН БУУГДСАН КОМПАНИ хүртэл нэмж байгаа нь анхаарал татаж байна.
Холбоотой мэдээ
-
3 цаг 22 мин
-
5 цаг 7 мин
-
Өчигдөр 17 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 49 мин
-
Өчигдөр 14 цаг 15 мин
-
Өчигдөр 14 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 04 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин
-
Өчигдөр 11 цаг 35 мин
-
Өчигдөр 09 цаг 55 мин
-
Өчигдөр 09 цаг 52 мин
-
Өчигдөр 09 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 15 мин
-
Өчигдөр 13 цаг 13 мин