ХЯТАДЫН Элчин сайдад хүндэтгэл үзүүлэх гэж 103 мянган төгрөгийн үнэтэй 5 “МОДОН ТАВАГ” АВЧЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2025-04-25

Хэнтий аймгийн өмнөх Засаг дарга Ц.ЧОГСОМЖАВ тамгаа шилжүүлж өгөхөөсөө өмнөхөн БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд эрх Элчин сайд ШИНЬ МИНЬЖАУНЬ-д хүндэтгэл үзүүлжээ.

Чингэхдээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний зардалд 4 сая 344 мянга 540 төгрөг зарцуулсан бөгөөд уг төсвийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргасан байна. “Хүндэтгэл үзүүлж, хөрөнгө зарцуулах тухай” Ц.Чогсомжав даргын А/549 тоот захирамжийн хавсралтыг үзвэл зочдын “Ханбүргэд” зочид буудалд бүтэн люкс өрөө 4-ийг, хагас люкс өрөө 4-ийг тус тус захиалж, улмаар тус буудалд нь оройн зоог идүүлсэн байна.

Түүнээс гадна таван ширхэг МОДОН ТАВАГ 516 мянгаар, 30 ширхэг батламж 900 мянгаар, 120 мянган төгрөгийн НЭГ ӨРГӨМЖЛӨЛ, 17 мянган төгрөгөөр ЦААСАН УУТ таван ширхэгийг 4 ширхэг ТУГ хийлгэхэд 20 мянган төгрөг. Нийт 4 сая 344 мянга 540 төгрөгийг зарцуулжээ.

Энэ арга хэмжээ нь "ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ" болон "Төрийн хэмнэлтийн тухай" хуулиудыг ЗӨРЧСӨН байж болзошгүй юм. Аймгийн ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ сангийн хөрөнгийг ган зуд, аюул осол, ар гэрт дэмжлэг шаардлагтай болон нутаг оронд нэн чухал хэрэгцээтэй зүйлд зарцуулах хуультай. Гэвч хуулиа зөрчиж МОДОН ТАВАГ авсан Ц.ЧОГСОМЖАВ даргад хэн ямар хариуцлага хүлээлгэх бол гэдэг нь АНХААРАЛ ТАТНА 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.87.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.