
Төсвийн мөнгө уйлдаггүй гэж үгтэй. Төр нь зардлаа хямгад, гамна гээд байхад аймгуудын дарга нар машин унаа авах, гадагшаа аялах, сангийн бойпор хийлгэх зэрэгт үржээ. Тэрч бүүхэл Эрээн хотын даргатай танилцахаар очихдоо НООЛУУРАН ОРООЛТ, шоколаттай очиж, амар мэндийг нь эрин золгосон байна.
Тодруулбал, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Яан Хонг-той танилцахаар очихдоо татвар төлөгчдийн 1,173 мянган төгрөгөөр НООЛУУРАН ОРООЛТ нэг ширхэгийг, Шоколад 5 ширхэгийг, номын хавчуурга 14 ширхэгийг тус тус авч очжээ.
Түүнчлэн татвар төлөгчдийн мөнгөөр ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй, амар жимэр байлгах Ноён хутагтийн шүншигтай САНГИЙН БОЙПОР 50 ширхэгийг хийлгэжээ.






Холбоотой мэдээ
-
Өчигдөр 10 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 25 мин
-
Уржигдар 13 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 51 мин
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-25
-
2025-04-24
-
Уржигдар 14 цаг 25 мин