Увсын Засаг С.БАТЖАРГАЛ хууь зөрчиж НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ шороотой хольж, хог дээр хаях гэж байна!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
12 цаг 54 мин

Уул усны диваажин гэх сүржин нэрийн доор Увс аймгийнхан өнөө зун 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Ойн хүрээнд морь уралдуулж, бөх барилдуулж, сурын харваа зохион байгуулах нь ойлгомжтой. Татвар төлөгчдийн мөнгө, хүмүүсийн өгсөн хандивыг АЙРАГ, ХОРХОГ болгон шингээж өтгөн шингэн болгож гаргах нь тодорхой. Гэвч ойн дараа өнөөх л хөгжилгүй аймаг, өвчлөл, ядуурал, ажилгүйдэл хэвээрээ үлдэнэ.

Үүний нэгэн илрэл нь ТЭРБУМ ТӨГРӨГ ШОРООТОЙ ХУТГАХ төсөл аж. Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан МОРЬ БАРИАНЫ ГАЗРЫН ТОХИЖИЛТ гэх нэрийдлээр орон нутгийн төсвийн НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулах тендер зарлажээ.

Гэтэл Төсвийн болон Төрийн хэмнэлтийн тухай хуульд дээрх зарцуулалтыг хориглосон байдаг.

13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ.

13.6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно” гэсэн байдаг.

Гэтэл Увсын иргэдээс санал авсан эсэх нь тодорхойгүй, дэмжсэн эсэх нь доторхойгүй. Олон нийтэд зөвхөн наадмын гурван өдөр л ач холбогдолтойгоор бусад үед ашиглагдахгүй зүйлийг ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР санхжүүлэх гэж байгаа нь хуулийн зүйл заалттай зөрчилдөж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.92.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.