АВЛИГЫН ХЭРГЭЭР аавын хаалга татаж байсан Сүхбаатар аймгийн дарга нар ТӨСВИЙН 75.6 сая төгрөгөөр ТАБЛЕТ АВААД УХААНТАЙ болох уу...!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
11 цаг 10 мин

Сэцэнханыхан “сайн эрчүүд”-ээрээ цартай. Сүхбаатар аймгийн ИТХ-ын болон Засаг дарга орчин үеийн ШИЛИЙН ЭРС болох гэж байгаад гардуулж, ноднин сонгуулийн “ААВЫНД ОРОХ”-оо шахсан. Хэрэг хуучирдаггүй гэгчээр тэдний хар данс одоо ч прокурор болон АТГ-ын архивт хадгалаастай байгаа.

Нэг хэсэг шуугиан тарьж, тэгсэнээ намжсан уг хэргийг цааш нь сөхвөл одоогийн Барилгын сайд Ж.Батсуурь ч орооцолдож мэднэ. Төсюийн мөнгийг цувчуулж, эрх мэдэл, даргын алдраа хэтрүүлсэн нөхдүүд өмнөхөөсөө ч сургамж аваагүй бололтой.

Хуулийн нэр барьж аймгийнхаа дарга нарт ТӨСВИЙН МӨНГӨӨР “ТАБЛЕТ” худалдан авч өгөх тендер зарласан байна. Энэ бол хуулийн заалт ашигласан ТӨСВИЙН ХУЛГАЙ. Сүхбаатар аймгийн дарга нар “ТАБЛЕТ” ашиглаад л шууд “ЦАХИМ ҮНДЭСТЭН” болчих юм гэнэ.

Төсвийн хэмнэлтийн тухай хуульд 13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ.

13.6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно” гэсэн байдаг.

Харин дарга нар нь ТАБЛЕТ АВЧ ашигласнаар УХААЛАГ БОЛЧИХНО гэсэн хуулийн заалт бүүхэл шинжлэх ухааны ийм тохиолдол ч байхгүй билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.41.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.