АВТОБУС-5 дугаар баазын дарга нар ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР 73 сая төгрөгөөр БУЙДАН, КРЕСЭЛ, ЗУРАГТ авах гэнэ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 цаг 18 мин

Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй. Дарга нарын тансаглал, эрх ямба л хэрээс хэтэрнэ гэж бий.

“Зорчигч тээвэр - 5” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал С.БАТЗАЯА гэгч нөхөр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 73 сая төгрөгийг ХЭРЭГЦЭЭГҮЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛАХ гэж байгаа нь харамсалтай.

Тухайлбал 2025 оны 05 сарын 01-ний өдөр “ХУРЛЫН ӨРӨӨНИЙ ТАВИЛГА ХЭРЭГСЭЛ, АРГА ХЭМЖЭЭ” гэсэн агуулгатай тендер зарлажээ. Тендерийн материалыг сийрүүлж үзвэл 16 хүний суудалтай хурлын ширээ, 20 сандал, захирлын өрөөний ширээ, буйдан, хүлээлгийн буйдан, сэтгүүлийн ширээ, кресэл, онлайн хурлын мик, 65 инчийн телевизор гурван ширхэг, 27 инчийн монитор нэг, процессор зэргийг авна гэжээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд “15.1.Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно:”, 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах; 15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх зэргийг хориглосон байдаг.

Ингэж төрийн хууль зөрчиж байгаа дарга нарт хариуцлаг тоцоох эрх мэдэлтэн байна уу...

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.237.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.