ДАРХАНЫ дарга нарын ИДЭЖ УУСАН, наагуур цаагуур цохицуулсан МӨНГИЙГ УХВАЛ далай, далай..!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
5 цаг 8 мин

Монгол Улсын хоёр дахь том хот бол яах аргагүй Дархан-Уул аймаг. Үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой энэ хотыг сүүлийн таван жил Б.АЗЖАРГАЛ гэгч “бадриун бор залуу” удирдаж байгаа. Түүний "гал хам", улаан хамгаалагч нь буюу баруун гарын жажин, төсөв мөнгө үрэн таран хийх бүрэн эрхтэй, түрүйвч түнтийлгэж, халаас зузаатгагч  Тамгын газрын дарга нь О.ХҮРЭЛЧУЛУУН гэгч этгээд аж.  Дарханхыхан ч Азаа дарга гээд ам уралдан шагшин магтаж, алдаа гаргачихаасай хэмээн аанай л отож байгаа нь илт. Нэгэнт иргэдийн дэмжлэг авсан мань дарга иргэдийн сэтгэл зүй, ахуй амьдралд нийцсэн шийдвэр гаргаж, хуураад сурчихсан. Тийм ч учраас олонд таалагдсан шийдвэр бүрийнхээ ард өөрт ашигтай тохиролцоо хийсэн байх нь илт.

Гаднаа ил цагаан дэмжлэгтэй ч цаанаа хар муу үр дагавартай бодлого шийдвэрүүдийнх нь нөлөөнд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ л салхинд хийсэж, сархадын төлбөрт бодогдсон байвал яах вэ. Чихэр мэт амттай шийдвэрүүд нь алсдаа давс мэт шорвог хортой байж гэвэл Дарханыхан л лав боож үхэх биз.

Хүрээний бузрыг ухвал далай, далай гэгчээр Дарханы дарга нарын БАЛАГТАЙ ШИЙДВЭРҮҮДЭЭС цөөн хэдийг сөхвөл ийм байна!!

БАРИМТ: 2024 оны 12 дугаар сарын 15-нд төсвийн 18 сая 596 мянган төгрөгөөр “Дархан-Уул аймгийн танилцуулга, сэтгүүл, ном” хэвлүүлсэн. Энэ ямар учиртай, хаагуур тараагдсан, хэдэн ширхэг хэвлэгдсэн, хэнд очсон нь тодорхойгүй. ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ ЗАРЛАГА болов. 60 ширхэг номны үнэ 6 сая төгрөг. 1000 ширхэг танилцуулгын үнэ 12 сая 596 мянган төгрөг.

БАРИМТ: 2024 оны 08 дугаар сарын 27-нд хамтын ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын алба хаагчдын төлөөлөл 70 хүнийг Дарханд урьж хүүхдийн төмөр замаа танилцуулах, хүндэтгэл үзүүлэх, Компорт Зочид буудлын ресторанд хоолонд оруулахад ТӨСВИЙН 7 САЯ 916 мянган төгрөгийг зарлагадсан байна. Дарханд урьж хоолонд оруулахаа ТУРШЛАГА СУДЛАХ гэж онцолжээ.

БАРИМТ: 2024 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Дархан-Уул аймгийн 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 25-р хуралдааныг зохион байгуулахад ТӨСВИЙН 13 САЯ 270 МЯНГАН ТӨГРӨГ зарцуулсан. Чингэхдээ 40 хүн тус бүр нь 120 мянган төгрөгийг ХООЛ АВЧ ӨГӨХӨД 4 сая 818 мянган төгрөг, 35 төлөөлөгч тус бүрд 241 мянга 500 төгрөгийн үнэ бүхий ДУРСАЛЫН ЗҮЙЛ ГАРДУУЛАХАД 8 сая 452 мянган төгрөгийг зарцуулж 2020-2024 онд ажилласан 45 төлөөлөгчөө үдсэн байна.

БАРИМТ:  2024 оны 12 дугаар сарын 10-нд Дархан-Уул аймгийн шагнал “Найрамдлын Дархан”, “Тэргүүний ажилтан”, “Жуух бичиг” зэргийг хэвлүүлж, хийлгэхэд төсвийн 37 сая 775 мянган төгрөгийг зарцуулсан. Төсвийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуульд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР МЕДАЛЬ, ТЭМДЭГ ХИЙЛГЭНЭ гэсэн нэг ч үг үсэг, өгүүлбэр байхгүй. Тэгэхээр оны сүүлд хууль зөрчиж МӨНГӨ ЗАРЛАГАДСАН болж таарах нь!!

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.