
Энэ сарын эхээр Дулааны гуравдугаар цахилгаан станцад саатал гарч өндөр даралтын турбин гэмтэж, улмаар Улаанбаатар хотын баруун хэсгийг дулаанаар хангах боломжгүй нөхцөл байдал үүсэв. Тус үйлдвэрт гарсан гэмтлийг засварлахаар ажиллаж байсан инженер “Х” харамсалтай нь АМЬ ЭРСЭДСЭН юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Хүний амь эрсэдсэн нь харамсалтай. Би хариуцлага хүлээхэд бэлэн” гэж цээжээ дэлдэж явсан ч ХҮНИЙ АМИАР ШОУ ХИЙЖ улстөрд удаан суух нүхээ малтаж, Г.Занданшатарын Засгийн газарт буцаад л САЙД ХЭВЭЭР ҮЛДЭВ. Улс нь хөлдөх эрсдэлд орж, улстөрчид нь ХҮНИЙ ҮХЛЭЭР САЙДЫН СУУДЛАА ХАМГААЛЖ байхад талийгаачийн ар гэрт болсон уй гашууг хэн хуваалцсан нь тодорхойгүй. Үгүй ядаж ганц эмгэнэл гаргачих сэтгэлгүй болтлоо улстөрчиж, бужигнаж байгаа нь туйлын харамсалтай.
Ямартай ч осол болсон газарт Загийн газрын бүрэлдэхүүн очиж ажиллаад улмаар энэ салбарт “ОНЦГОЙ ДЭГЛЭМ” тогтоов. Харин үйлдвэрийн удирдлагууд хариуцлага хүлээхийн оронд ИНЖЕНЕР ЗАЛУУГИЙН АМЬ НАСЫГ 256 саяар үнэлжээ. Тодруулбал талийгаач “Х”-ийн хүүгээр өргөдөл бичүүлж, ар гэрт нь 256 сая 698 мянга 643 төгрөгийн НӨХӨН ОЛГОВОРЫГ 2025 оны 06 сарын 06-ний өдөр олгосон байна. Түүнчлэн 06 сарын 10-ний өдөр БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ гэх утгаар 13 сая 464 мянган төгрөгийг олгожээ.






Холбоотой мэдээ
-
21 цаг 31 мин
-
Уржигдар 21 цаг 58 мин
-
Уржигдар 21 цаг 55 мин
-
Уржигдар 21 цаг 52 мин
-
Уржигдар 21 цаг 51 мин
-
Уржигдар 21 цаг 49 мин
-
2025-06-15
-
Уржигдар 21 цаг 55 мин