“ӨСӨХИЙН ӨЛӨН” нь арилаагүй ӨМНӨГОВИЙН дарга нар нутгаасаа “хулгай” хийж, брендийн ГУТЛААР ГАНГАРЧ байна!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 цаг 55 мин

 

Монгол Улсын хамгийн баян аймаг бол ӨМНӨГОВЬ аймаг. Нүүрс, алт, зэсийн хэд хэдэн том ордтой. Үүгээрээ улстөрчдийг төдийгүй гадныхныг ч тэжээдэг. Улсад ч шаггүй мөнгө “хялайдаг”. Гэхдээ энэ нутгийнхан ЮМ ҮЗЭЖ, ХОР НЬ АРИЛААГҮЙ хэдэн “хулгайч” даргатай. Хулгайч гэсний учир нь өмнөх болоод одоогийн дарга нь “өм цөм хумсалж, өөрийгөө брэндээр гоёж” байгаа. Ийм ч учраас ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАРААНД өртөж, гурван үсэгтэй газарт гогдуулчих гээд сүйд.

Сүүлийн 10 жилд энэ аймгийг удирдсан томчууд АН, МАН-гүй ана манагүй ШАЛГАГДАЖ, шанага шанагаар нь, тонн тонноор нь НҮҮРС ГАРГАЖ, тэрбум тэрбумаар МӨНГӨ ХАЛААСАЛСАН ХЭРЭГТ өнөөдөр ч нэр нь бичээстэй, дүр нь үлдээтэй байгааг сануулах юун...

ХУЛГАЙ л бол ХУЛГАЙ... ГОЁ НЭРНИЙ ЦААНА нуугдсан ХУЛГАЙГ сийрүүлбэл...!!

Өмнөговь аймгийг 2024-2028 онд удирдах удирдлагын багийг НАСАНБУЯНГИЙН ЭНХБАТ, ЖАРГАЛЫН ЗАНАБАЗАР нар тэргүүлж буй. Тэд бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ”, “НУТГИЙН ДЭМ” зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр аймгийнхаа ИТХ-аар батлуулсан. Энэ хөтөлбөр нь АЙМГИЙН УДИРДЛАГУУД, агентлаг, газар хэлтсийн дарга нарын НЭМЭЛТ ОРЛОГО аж.

Өнгөрсөн 05 дугаар сард л гэхэд “НУТГИЙН ДЭМ” хөтөлбөрийн хүрээнд 2 тэрбум 879 сая төгрөгийг тараасан байна. Үүнээс Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 69 албан хаагчид тус бүр 400 мянган төгрөгөөр тооцож сар бүр 23 сая орчим төгрөг тарааж байна.

Аймгийн Засаг дарга Н.ЭНХБАТ, орлогч дарга Ж.ЗАНАБАЗАР, Тамгын дарга Ц.АМАРТӨГС тэргүүтэй албан хаагчид сар бүр 400 мянган төгрөгийн нэмэлт орлого олдог. Түүнээс гадна томилолт, илүү цагийн мөнгө гэх зэргээр бодуулж ЦАЛИНГАА ХЭД ДАХИН НУГАЛЖ авдаг болж таарах нь!

Холбоотой баримтуудыг ХАВСАРГАВ!!

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.