Цаг зуурын зуднаас болж хэдэн малчид хотоо харлуулж байгаа эмгэнэлт дүр зураг сүүлийн хэдэн жил тасрахаа байсан. Малчдын малыг барьцаалж, МӨНГӨ ХҮҮЛЖ, АШИГ ОЛДОГ төрийн байгууллага байдаг ч малчиддаа ээлгүй, нэр төдийхнөөр л оршиж, олсон орлогоор нь БООЦООТ ТОГЛООМ тоглож, мөнгө угаах хэлбэрээр үйл ажиллгаа явуулж байгаа нь харамсалтай.
Уг нь малчид МАЛЫН ИНДЕКСЖҮҮЛСЭН ДААТГАЛД ХАМРАГДСАНЫХАА төлөө төлөөс нөхөн төлбөр авах ёстой. Гэвч 2023 оны зуданд хотоо харлуулсан малчид сохор зоос ч аваагүй гэлцэх. Харин даатгалын мөнгөөр нь “Үндэсний давхар даатгал” компанийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.ЖАВХЛАНТ гэгч МӨРИЙТЭЙ ТОГЛООД суудаг бололтой.
Тухайлбал, 2025 оны 05 дугаар сарын 13-ний өдөр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн мөгөн орлого болох 7,4 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, 15,11 хувийн хүүтэйгээр Төрийн банкинд хадгалуулж, улмаар сар бүр хүү, хүүгийн орлогыг нь тооцоолж авч байхаар хадгалуулсан байна.
Харин хүүгийн орлогыг нь элдэв спорт тэмцээнд оролцож, БООЦООНЫ МӨНГӨНД ЗАРЦУУЛДАГ БАЙХ НЬ. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “МИГ” даатгал ХХК-иас зохион байгуулсан “ДААТГАЛ 3Х3 2025” тэмцээнд компанийнхаа баг тамирчдыг оролцуулсан байна. Ингэхдээ багийн БООЦООНЫ МӨНГӨНД хоёр сая төгрөгийг гаргасан байна.
Түүнчлэн 2025 оны 05 дугаар сарын 23-нд болсон сангийн сайдын нэрэмжит “Спорт наадам 2025” –д “Үндэсний давхар даатгал” ХК-ийн баг тамирчдын оролцох зардлыг гаргасан байна. Уг спорт наадамд нийт 7 сая 490 мянган төгрөгийн зардал гаргасны 6 саяыг нь БООЦООНД ЗАРЦУУЛЖЭЭ.





