
Г.Занданшатарын Засгийн газар төсвийн хэмнэлт хийж, төрийн албан хаагчдыг цөөлөхөө мэдэгдсэн. Наанаа дарга нар, цүнх баригчдыг ТОЛГОЙ ДАРААЛАН ХАЛНА гэж байгаа ч намынхаа гар хөлийн үзүүрт гүйдэг, гүзээтэй нөхдүүдэд гар хүрч чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр багш, эмч, үйлчилгээний албан хаагчид руугаа ХАЛДАХ НЬ МАРГААНГҮЙ ҮНЭН.
Тэднийг хамгаалдаг ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ гэгч сүржин нэртэй, МАН-ын нөхдүүдээр дүүрсэн байгууллага нь хамгаалж, ганц ч үг ган хийхгүй байгаа нь сонирхолтой. Харин ч эсэргээрээ ДАРГА ДАГАЖ ДАЛДГАНАЖ, аймаг аймаг хэсэж, лекц, илтгэл тавьж, үнэтэй зочид буудалд байрлаж, татвар төлөгчдийн мөнгөөр ТАНСАГЛАЖ байгаад иржээ.
Тухайлбал “БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ – ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ” бүсийн зөвлөгөөнийг дөрвөн аймагт зохион байгуулахдаа ТӨСВИЙН 91 САЯ 786 МЯНГАН ТӨГРӨГӨӨР зочид буудалд байрлаж ХООЛОНД ОРЖЭЭ!!
Тодруулбал, 2025 оны 04 сарын 24-нд ЗҮҮН БҮСИЙН зөвлөгөөнд оролцохоор явахдаа ТАЗ-ийн 15 гишүүн 4 хоногийн БАЙР ХООЛНЫ ЗАРДАЛДАА 20 сая 760 мянган төгрөг, БАРУУН БҮСИЙН зөвлөгөөнд 14 хүн 5 хоногт 26 сая 806 мянган төгрөг, ТӨВИЙН БҮСийн ЗӨВЛӨГӨӨНД 14 хүн 4 хоногт 19 сая 120 мянган төгрөг, ХАНГАЙН БҮСИЙН зөвлөгөөнд 14 хүн 5 хоногт 25 сая 100 мянган төгрөгийг тус тус зарцуулжээ.






Холбоотой мэдээ
-
2025-06-30