ЧОНО БОРООНООР гэгчээр Засаг солигдох завсраар Ц.ТУВААН сайдын ажилд авсан АН-ын гишүүд БНСУ-д АЯЛАЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 цаг 56 мин

УИХ-ын сонгуулийн 2024 оны үр дүнгээр МАН олонх болж Засгаа бүрдүүлэх байсан ч сонгуулиас өмнө Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Лу.ГАНТӨМӨР, Т.ДОРЖХАНД гурав үр дүн ямар байхаас үл хамааран ЗАСГИЙН ГАЗРАА ХАМТРАН БАЙГУУЛАХААР тохиролцож, гэрээ байгуулсан. Үүний дагуу “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэх нэртэй тулгамдсан асуудлаа шийдвэрлэх ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ХАМТАРСАН ЗАСАГ бүрдэв. Ингээд УИХ дахь АН-аас найман сайд томилогдон 11 сар орчим ажиллаад Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТАНХИМ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.

Засаг огцорч, төр үймэх дүйвээнээр ӨӨРИЙН ХҮМҮҮСЭЭ СОЛОНГОС АЯЛУУЛЖ, юм үзүүлж, нүд тайлуулсан САЙД нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.ТУВААН байв. Зуднаар нохой зоолж, зовлонтой үед ЛАМ БАЯЖДАГ гэгчээр Засаг төр нь үймэж, дээрээ суудлаа олохгүй байх үеийг овжин ашиглаж өөрийн багийн хүмүүсээ БНСУ-д тав хоног аялуулаад амжжээ.

БАРИМТ: 2025 он 05 дугаар сарын 23-ний өдрийн А/121 тоот Ц.ТУВААН сайдын тушаалд “Монгол улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги” төслийн тайлангийн хурал, туршлага судлах семинарт Төрийн нарийн бичгийн дарга С.ЖАВХЛАНБААТАРЫГ 2025 оны 06 сарын 15-22-ний өдрүүдэд БНСУ-д албан томилолтоор ажиллуулсугай гэжээ. Түүний томилолт, зам, буудлын зардалд 3 сая 394 мянга 960 төгрөгийг зарцуулсан байна.

БАРИМТ: Харин гуя дагаж хүзүү гэдэг шиг анх Ц.ТУВААН сайдын багт ажиллахаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яаманд очсон Ардчилсан намын гишүүдийг Төрийн нарийн бичгийн дарга С.ЖАВХЛАНБААТАР 2025 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн А/103 тоот тушаалаар 9 хүнийг 2025 оны 06 сарын 15-22-ийг хүртэл БНСУ-д аялуулахаар 20 сая 961 мянган төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн А/104 тоот тушаалаар 23 сая 765 мянган төгрөгийг тус тус гаргаж явуулсан байна.

Албан томилолтын даалгавараас үзвэл туршлага судлах семинарт оролцох аж. Ингэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр 15 хүн нэг өдөр, ижил хугацаанд, адилхан хоногоор БНСУ-д ажиллах нь ТӨСВИЙН ҮРГҮЙ ЗАРДАЛ болсон гэж дүгнэж болохоор байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.