М.Энхболдын охин ХУЛАН хотын мөнгийг ХАДГАЛАМЖИД хийж ХҮҮГЭЭР НЬ ХӨЛЖИЖ, тансаг оффист ТАРВАЛЗАЖ СУУНА УУ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
13 цаг 11 мин

Монголын улстөрийн нэгэн тод сонин үзэгдэл бол Ерөнхий сайд асан, УИХ-ын дарга асан Миеэгомбын ЭНХБОЛД гуай юм. Чингэлтэйн Засаг, Нийслэлийн Засаг даргаас улсын Ерөнхий сайд, чуулган дарга, 104 жилийн түүхт МАН-ын дарга гээд түүнд очоогүй газар, хашаагүй алба гэж үгүй.

Аавынхаа шийрийг хатааж их улстөрийн ХЭЛ АМ, ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ, АТАА ЧӨТӨӨН ДУНДУУР туулж яваа бүсгүй бол түүний охин ХУЛАН. Сонигохайрхан дүүргийн ИТХ-аас улстөрийн гараагаа эхлүүлж байсан тэрбээр 2024 онд барьцаа ахиулж НИТХ-ын төлөөлөгч болсон.

Бас болоогүй ээ. Баахан мөнгөтэй ч ажил нь урагшаа явдаггүй нэг төсвийн байгууллагын даргын суудал “зайдалчихсан”. Очсон газар, томилогдсон алба нь “Улаанбаатар спорт менежмент” ХХК. Түүнийг Нийслэлийн Засаг дарга хажуудаа авч, хавиргандаа наан 2025 оны 05 дугаар сарын 20-нд тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байна.

Аав нь газрын наймаачин, 60 тэрбумын хэргийн хамжигч зэрэг хартай, хортой, төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй хэрэгт орооцолдон албан тушаалаасаа огцорч “улстөрийн үхдэл” болоод удаж буй. Харин охин эцгийнхээ шийрийг хатаахаар сэтгэл шулуудсан бололтой. Тодруулбал, “Улаанбаатар спорт менежмент” ХХК-ийн захирлаар очингуутаа оффисыг нь сольж 4,5 саяын түрээстэй газраас нүүж сарын 13 сая төгрөг зарлагадах, түгжрэл, бөглөрөлийн гол цэгт нүүж, 2025 оны 05 сараас 12 сар хүртэл сар бүр 13 сая төгрөгийг ЗАРЛАГАДАН ТАНСАГ ХАРШИД ажлаа амжуулна гэж гэрээлжээ.

Түүнчлэн ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ арилжааны банкинд хадгалуулж, ХҮҮГ НЬ АВЧ “ЗООГЛОХ” гэрээ байгуулсан нь анхаарал татна. Тодруулбал,  2025 оны 06 сарын 17-ний өдөр нэр бүхий арилжааны банктай “ХУГАЦААТАЙ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ГЭРЭЭ” байгуулж, эхний удаад хадгаламжийн 8115104156 тоот дансанд нэг тэрбум наян сая төгрөг /1080.000.000/ -ийг 2025 оны 09 сарын 17 хүртэл гурван сарын хугацаанд 12,9% хүүтэйгээр хадгалуулсан байна.

Мөн банкинд 2025 оны 06 сарын 18-нд 8115104154 тоот дансанд байгууллагынхаа 6.000.000.000 /зургаан тэрбум/ төгрөгийг 12,9% хүүтэйгээ байх нөхцлөөр хагалуулсан байна.

“Улаанбаатар спорт менежмент” ХК нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор олон улсын хүүхдийн спортын наадмыг зохион байгуулах, стандартын спортын ордон барих зорилготойгоор 2021 онд байгуулагдсан болов ч өнөөдрийг хүртэл НҮДЭНД ХАРАГДАЖ, ГАРТ БАРИГДАХ дорвитой ажил хийгээгүй, төсвийн мөнгөөр сул цалинждаг хэдэн ажилтантай “үхмэл байгууллага” болчихсон билээ.

Гэтэл удирдахаар ирсэн шинэ дарга ТӨСВИЙН МӨНГИЙГ арилжааны банкинд ХАДГАЛУУЛЖ хүүг ХҮРТЭХ СОНИРХОЛТОЙ этгээд томилогдсон байгаа нь харамсалтай.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
3
0
1
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (216.73.216.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.161.5) 2025-07-30 09:06:31
Комиссарын хүүхэд комиссар болдог гэж хуучны үгтэй,тиймээс сайн зүйл хийнэ гэхэд хэцүү дээ,ер нь МАН овогтонгуудын нийтлэг жишээ,гаршсан хулгайчуудын үр сад хайран Монгол минь дуусчих гээд санаа сэтгэл үргэлж зовлонтой!!!
Лхагвасүрэн (59.153.115.202) 2025-07-30 07:37:40
Байгууллагыг татан буулга мариалаг хүн яаж спорт удирдах вэ өөрийнхөө жинг удирдаж чадахгүй байж аавын үлгэрээр хор л найруулах байхдаа