Ухаалаг дэлгэцгүй бол УХААН НЬ ХҮРДЭГГҮЙ  дарга төсвийн мөнгөөр ТАВИЛГА АВЧ, ТАВ ТУХАА ХАНГАЖ байна
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 цаг 2 мин

Улстөр, эдийн засгийн бүлэглэлээс болж олон жил гацсан нэг том төсөл бол ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ юм. Үүнийг одоогийн хотын дарга Х.НЯМБААТАР дахин хэрэгжүүлэхээр зориг шулуудан, нийслэлийн бонд, төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлэлцээрээр байгуулахаар болоод буй. ТЭЗҮ, тендер зэрэг нь хийгдчихсэн овоо ахицтай яваа.

Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр энэ төслийн удирдагч, “Дулааны цахилгаан станц тав” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал А.БЯМБАДОРЖ төсвийн мөнгийг гарын салаагаараа цацаж байна. Тухайлбал, 2025 оны 06 сарын 11-нд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг “Тоонотхонгор” ХК-иас 27 сая төгрөгөөр ТАВИЛГА, ЭД ХОГШИЛ худалдан авсан.

2025 оны 06 зургаан сарын 20-ний өдөр “СМАРТ ХАБ” ХХК-иас 9 сая 100 мянган төгрөгийн өртөг бүхий “УХААЛАГ ДЭЛГЭЦ” авсан.

2025 оны 07 дугаар сарын 02-ний өдөр “ЮУКОМ ГРУПП” ХХК-иас 5 сая 990 мянган төгрөгөөр “МЭРГЭЖЛИЙН ЗУРГИЙН АППАРАТ” худалдан авсан.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.