ВЬЕТАМД 139 саяар зугаалсан Дорноговийн ИТХ-ын 35 төлөөлөгч 122 саяар НӨҮТБҮҮК авахуулахаар тендер зарлажээ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
10 цаг 22 мин

Төрийн хэмнэлтийн тухай хуульд орон нутгийн төсвийн мөнгийг иргэдээс дэмжлэг авсан төсөл аргахэмжээнд зарцуулна гэж тодорхой заасан байдаг. Гэтэл Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 төлөөлөгч тус бүрд хуралдаандаа ашиглах зориулалтаар эгэсэн нэрийн доор 122 сая 500 мянган төгрөгөөр Dell брэндийн 3550 загварын i7 процессортой, 16 gb санах ойтой, 1 tb-ийн багтаамжтай, Windows 11 үйлдлийн систем бүхий нөүтбүүк худалдан авах тендер зарлажээ.

Сум орон нутагт нь ХЯТАД ИРГЭД УЛААН ТУГАА МАНДУУЛЧИХААД байхад ам ангайгаагүй аймгийн ИТХ-ын төлөөлөгчид юу хийх гэж ийм үнэтэй нөүтбүүк авах гэж байгаа нь гайхшрал төрүүлнэ. Тэд өмнө иргэдээсээ асуулгүйгээр 139 сая төгрөгийг ВЬЕТНАМ УЛСАД 2 хоног аялахад зарцуулсан ч өнөөдрийг хүртэл хөгжиж чадсангүй. Гэтэл хуралдааны хэрэгсэл нэрийдлээр ийнхүү ахиад 120 гаруй сая төгрөгийг ҮРЭХ ГЭЖ байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.