
Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг А.Болатхан захиралтай ерөнхий боловсролын Бастама сургууль нь улсын төсвөөс “Хувьсах зардал” нэрийн дор 1’384’729’420 төгрөгийг санхүүжилт болгож авдаг. Зөвхөн энэ оны 3-р сард гэхэд л 325’747’202 төгрөгийг шилжүүлэн авсан байгаа юм. Бастама сургууль бол өндөр төлбөртэй хувийн сургууль. Бага ангийн сургалтын төлбөр гэхэд л 980’000 төгрөгөөс эхэлдэг. Эцэг эхчүүд ч хүүхдэдээ чанартай боловсрол олгохын тулд аль хэдийнээ энэ төлбөрийг төлж байгаа. Гэтэл төрөөс дахин хувьсах зардал нэрийн дор ийм их хэмжээний мөнгө авч байгаа нь хачирхалтай. Бас нэгэн зүйлийг дурдахад Бастама сургууль Монгол улсын статустай хэрнээ Монгол хүүхдийг элсүүлдэггүй аж.
Улсын сургуулиудын сурагчдын хоолны мөнгө ч хүрэлцэхгүй байхад өндөр төлбөртэй хувийн энэ мэт сургуулиудад хувьсах зардал гэж тэрбум тэрбумаар нь тараах нь боловсролын салбарын жинхэнэ тулгамдсан асуудлыг үл тоомсорлож байгаа хэрэг гэж ойлгохоос яалтай.
Улсын төсвийн мөнгө бол цөөн хэдэн хувийн сургуулийн ашигт зориулагдах биш олон мянган хүүхдийн боловсролын чанарыг сайжруулахад зориулагдах ёстой гэдэгтэй Монгол улсын татвар төлөгч иргэн бүр санал нийлэх буй за.






Холбоотой мэдээ
-
11 цаг 10 мин
-
2025-09-05