Хэний ч мэдэхгүй БӨМБӨРЦӨГ ТЕАТРТ засвар хийх, цагаан бүрээс солих нэрийдлээр 110 САЯ ТӨГРӨГ зарлагаджээ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 48 мин

Хотын дарга Э.Бат-Үүлийн үед Хүй долоон хутагт анх “ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ НААДАМ” гэгчийг санаачлан байгуулж, улмаар наадам, соёлын үйл ажиллагааг зохион байгуулах чиглэл бүхий “Монгол наадам цогцолбор” гэчгийг үүсгэсэн. Үүний харьяанд “БӨМБӨРЦӨГ ТЕАТР” гэгчийг мөн бий болгожээ.

Гэтэл дээрх байгууламж нь 2025 оны 08 дугаар сард байгалийн гамшигт өртөж нуржээ. Нурсан байгууламжийг буулгах, ачих, зөөвөрлөхөд нийслэлийн “Улаанбаатар театр”-ын төсвөөс 36 сая 334 мянга 756 төгрөгийг зарцуулсан байна. Мөн тус байгууламжийн гаднах цагаан бүрээс нь байгалийн хүчин зүйл, гэнэтийн салхинд цуурч урагдсан тул яаралтай захиалж хэвийн болгоход мөн л 53 сая төгрөгийг зарцуулсан байна.

Монгол наадам цогцолбор дахь “БӨМБӨРЦӨГ ТЕАТР”-ыг хэзээ байгуулсан, хэн хариуцдаг, хичнээн ажилтантай, ямар ямар тоглолт зохион байгуулдагийг хэн ч мэдэхгүй. Уяачдын наадам, хурдан морины уралдааны үеэр л ашигладаг байж болох юм. Гэтэл салхинд нураад, цагаан бүрээс, цаваг нь урагдчихсан аж. Үүнийг төсвийн 110 саяар засварлах зардлыг Улаанбаатар театр хариуцжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.