Төрд хамгийн их ӨР ТАРЬЖ буй гол таван компанийн нэг нь ТӨРИЙН БАНК. Засгийн газрын гадаад өрийн дийлэнх нь энэ банктай холбоотой. Ойролцоогоор 3,2 их наядын өртэй гэсэн баримжаа тоо бий. Ийм байсаар атал Төрийн банкны захирал Ө.ГАНТӨР тэргүүтэй ТУЗ, салбарын захирлуудтайгаа нийлээд 69 хүн цалинжиж байна.
Маш өндөр үнийн дүнгээр ГАР ДРИЛЛ худлдан авах, МАШИНЫ ГАРААШ түрээслэх гээд олон үргүй зардал гаргасан. Удаах нь “УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ДАТА ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ” гэсэн тендер юм.
Улсын төсвийн 40 сая төгрөгөөр 2026 оны 04 сарын 30-нд зарласан уг тендерт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдууд, ҮХЦ-ийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий болон бусад шүүгчид, УПЕГ-ын Ерөнхий прокурор болон бусад прокурорууд, аймаг, сум нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын дарга, төлөөлөгчид, УИХ-д суудалтай нам эсвлийн дарга нар, төрийн өмчид компанийн захирал, удирдлагууд, болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд, төрийн албан хаагчдийн овог нэр, рд, эрхэлж буй албан тушаал, хувьцаа эзэмшдэг компани зэргийн мэдээллийг цуглуулахаар болжээ.
Дээрх мэдээлэл нь ШИЛЭН.МН болон АТГ-ын ХАСХОМ-ын мэдээллийн сайтад бүгд бэлэн байгаа мэдээлэл юм. Төрд байгаа ийм ДАТА мэдээллийг цуглуулж авах тендер зарлах нь ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛСАН, эсвэл бусдад ДАВУУ БАЙДАЛ ОЛГОХ гэсэн авлгын шинжтэй үйлдэлд хамаарах юм.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 08 цаг 58 мин
-
Өчигдөр 08 цаг 54 мин
-
Уржигдар 17 цаг 30 мин
-
Уржигдар 17 цаг 27 мин
-
Уржигдар 17 цаг 17 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 17 цаг 27 мин
-
Уржигдар 08 цаг 53 мин
-
Уржигдар 08 цаг 59 мин