Сүүлийн 3 жилийн наадмаар ТӨСВИЙН 383 сая төгрөгийг БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНД зарцуулжээ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
52 мин

Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар барилдсан бөхчүүдийн тав давж шөвгөрсөн бөхчүүдээс ДОПИНГИЙН ТӨРЛИЙН БОДИС илэрч, улмаар барилдах эрхээ хасуулдаг. Ийм жишиг сүүлийн 10 гаруй жил тасралтгүй өрнөв.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Монголын Үндэсний Додингийн эсрэг байгууллага руу жил бүр 150 орчим сая төгрөг шилжүүлдэг юм байна. Тодруулбал 2025 оны наадмаар тус байгууллага руу баяр наадмын бэлтгэл ажлын зардал гэсэн утгаар 128 сая, 919 мянга 840-р нэг удаа, мөн 18 сая 925 мянга, 700 төгрөгийг мөн ижил утгаар нийт 147 сая 845 мянга 540 төгрөгийг ДОПИНГИЙН ЭСРЭГ байгууллагад олгосон.

2024 онд ҮИБНЗБХ-оос тав давж шөвшөрсөн 32 бөх, сурын 16 харваачийн допингийн шинжилгээний төлбөрт 108 сая 336 мянган төгрөг, Допингийн шинжилгээг хяналтын төвд хүргэх хоёр албан хаагчийн зардалд 18 сая 925 мянга 568 төгрөг нийт 127 сая 261 мянга 568 төгрөгийг зарцуулсан байна.

2023 онд ҮИБНЗБХ-оос Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага руу сэргээшийн урьдчилгаа гэсэн утгаар 108 сая 338 мянга 583 төгрөгийг шилжүүлсэн байна.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглосон бөхчүүдээс дээгүүр барилдаж цол ахиасан ч СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН нь тогтоогдсон бөхчүүдээс 2023 оны наадамд ес давж түрүүлсэн Улсын гарди М.Бадарч, 2024 оны улсын баяр наадмын дөрвийн даваанд өвдөг шороодсон цэргийн арслан Г.Жамбалдорж, аймгийн арслан М.Хишигбат, 2025 оны Улсын баяр наадамд үзүүрлэсэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар тодроод байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.